Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороо, тавдугаар хороололд долоон настай охиныг үл таних эмэгтэй залилж, эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Тодруулбал, гэмт этгээд охиныг “Эгч нь чамайг “Азтай жаалууд” тэмцээнд оруулж өгнө хэмээн хуурч гэрт нь ороод монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг үнэ бүхий зүйлсийг нь хулгайлан авсан байна.Гэрчүүдийн мэдүүлж буйгаар сэжигтэн 25-30 орчим насны намхан нуруутай эмэгтэй байсан гэнэ. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Өмнө нь ийм төрлийн хэргүүд гарч бага насны хүүхдийг залилж гэрт орж хулгай хийх болон биед байгаа зүйлсийг нь дээрэмддэг байсан билээ. Тиймээс эцэг эхчүүдэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх болон сэрэмжлүүлж хэлэхийг анхааруулж байн
Сэтгэгдэл байхгүй байна