О.Ариунзул тэргүүн миссээр тодорлоо

Буриад улсын Ардын  жүжигчин, дуучин Б.Амархүү  , олон аавын охидын хайрыг булааж, нэр холбогдон, багагүй шуугиан дэгдээдэг байсан. Тэрээр хамгийн сүүлд  "Гэртээ хүрэх зам" нэртэй бие даасан тоглолтон дээрээ, загвар өмсөгч Ариунзултай үерхэж байгаагаа албан ёсоор зарлаж байсан. Бас ч болоогүй тоглолтынхоо дараа хамтдаа Big fish кинонд тоглож, дууг нь хамтдаа дуулж, залуусын атаархлыг төрүүлээд амжсан юм. Тэгвэл түүний хайрыг булаасан үзэсгэлэнт найз охин Ариунзул нь хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын олон улсын мисс-2013 тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр хүртсэн байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн facebook-дээ бичиж, тун ч баяртай байгаагаа илэрхийлжээ. Ариунзулын хувьд 13 настайгаасаа эхлэн загвар өмсөн, тэмцээн уралдаанд алгасалгүй оролцож, олон шагнал урамшуулал авч байсан гэнэ. Жилийн өмнө тэрээр  Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг  “Азийн супер модель” тэмцээнд  амжилттай оролцож,  “Азийн топ модель” хэмээх хүндтэй  шагналыг хүртэж эх орондоо ирсэн гэдэг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025