Цэр чинь цээжиндээ, бөлдөг чинь өмдөндөө байгаа юу, Цэрэнбат аа?
2018/01/18
Бүр нэг ингэж асуумаар санагдчихлаа. 672 тэрбум төгрөг хэрхэн үрэн таран хийж, үрчийж байгаад хувааж халааслах төлөвлөгөөг чинь сонслоо. Хэнийг хуурах гээд хэний хуруу хүүхэлдэй болоод явааг чинь ойлгомоор байна. За одоо тэгээд энэ дуусдаггүй үлгэр, төгсдөггүй шахаанд чинь хууртлаа юу? Монгол түмний элэг доог болж ханаагүй юу, зуухны наймаачид аа. Энэ өвлийн шинэ үлгэрийн зохиолоос иш татчих уу?