”Мөнгөн өвөл” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
2018/01/22

Замын цагдаагийн албаны харъяа нэгжийн алба хаагч, ажилтнуудын бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг албаны үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулан тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор “МӨНГӨН ӨВӨЛ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. 

Өдөрлөгийн үйл ажиллагаа 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн “Найман шарга” амралт, жуулчны баазад явагдсан бөгөөд нийт 370 гаруй алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд оролцож 6 төрлийн спортын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин нэг өдрийг хөгжилдөж өнгөрөөлөө.

Тэмцээний нийлбэр оноогоор тус тэмцээний 

ТЭРГҮҮН БАЙР: Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг, 
ДЭД БАЙР: Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг, 
ГУРАВДУГААР БАЙР: Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг тус тус эзлэн амжилттай оролцлоо. 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин