Мэргэжлийнхэн Г.Баасангийн үйлдлийг маш аюултай үр дагавартай гэв
2018/01/13

АТГ-ын олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан сүүлийн үед улс төржсөн мэдээллийг бараг өдөр бүр хийдэг боллоо. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн мягмар гаригт АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргаснаа мэдэгдэв. Тэрбээр энэ үеэр “АТГ нь томоохон хэргүүдийг шалгах ажлыг зориудаар удаашруулж байна. АТГ нь улс төрчдийн талд ажилладаг” гэсэн юм.

Энэ мэтээр ам л нээвэл АТГ-ын удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг ярьдаг болов.  Өөрийнх нь хэлж буйгаар тэрбээр ганцаараа л авлигатай тэмцэж байгаа гэнэ. Харин  мэргэжлийн АТГ нь албан ёсны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гараа хумхиад суугаад байгаа бололтой. Угтаа бол Г.Баасан АТГ-ыг огцруулдаг сүбьект огтоос биш. Гэтэл тэр АТГ-ыг огцруулна гэж огт бодсон зүйлгүй ярьж байна. Тэгэхээр тэр хэн нэгний заавраар дуугарч буй нь тодорхой.

Иргэдийн зарим нь түүнийг зорилготойгоор улс төржиж, Ерөнхийлөгчийн эрх ашгийн үүднээс дуугарч байна гэж үзэж байна. Харин зарим нь АТГ-ын ажлыг өөрөө хийж буй мэтээр сурталчилгаа хийж нэр хүндээ өсгөж байна гэж ярьж байгаа юм. Түүнээс иргэд олон нийтийн төлөө дуугарч байна гэж харахгүй байна. Г.Баасанг АТГ-ын олон нийтийн зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга томилж байсан. Тийм учраас түүнийг Ерөнхийлөгчийн заавраар ингэж бусниулах ажлыг хийгээд байна хардлага нийгэмд бий болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл түүний мэдэгдлийг Ерөнхийлөгчийн санаа зорилго гэж харах хүмүүс олширч байна. Учир нь АТГ-ын дарга болон удирдлагуудыг нь ажлаас нь чөлөөлөх эрх зөвхөн Ерөнхийлөгчид л бий. Тэгэхээр Ерөнхийлөгч өөрийн зорилгыг Г.Баасангаар дамжуулан хэлээд байхыг үгүйсгэхгүй юм. Энэ бүхнээс ажиглахад,  Ерөнхийлөгч удахгүй АТГ-д хөдөлгөөн оруулж мэдэх юм. Гэхдээ төрийн ажлыг бусниулах нь хэнд ашигтай гэж. Ард түмэнд л лав биш. Төрийн байгууллагын ажил тогтвортой явах ёстой гэдгийг монголчууд ойлгодог болсон шүү дээ.

Нөгөөтэйгүүр Г.Баасангийн удирдлагад ажиллаж буй Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд нь олон нийтийн гэхээсээ улс төрийн төлөөлөл илүү олон байгаа гэдгийг иргэд шүүмжилж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, өмгөөлөгч Г.Пүрэвбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга асан Оросоо гээд  АН-ын тодотгол бүхий, улс төр тал руу түлхүү төлөөлөл олон байна.  Дээрээс нь О.Цоодол гээд Монголын ардчилсан холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгааг ч дурьдахгүй өнгөрч болохгүй юм.

Тиймээс ч өөрийг нь албан тушаалд томилсон хүнийхээ бас хамт ажиллагсадынхаа эрх ашгийг хамгаалж ийнхүү улс төржсөн мэдэгдлийг хуулийн хэм, хэмжээнээс давуулан ярьж байж мэднэ гэж учир мэдэх хүмүүс онцолж байна.

Уг нь АТГ-ын олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны гол чиглэл нь иргэдийн эрх ашгийг хамгаалж АТГ-ын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд зохист хэмжээгээр хяналт тавих. Ер нь бол АТГ иргэд олон нийтийн харилцааны гүүр болох ёстой. Гэтэл Г.Баасан энэ хэм, хэмжээнээс давсан зүйлүүдийг ярихаас гадна хэн нэгний нэр хүндэд шууд халддаг болов. Энэ нь маш аюултай үр дагавартай гэж мэргэжлийнхэн ярьж байна.

АТГ-ын олон нийтийн зөвлөл гэж хуулиараа юу хийх ёстой, яах ёстойг хуулийнхаа хүрээнд ялгаж салгаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол Олон нийтийн төлөөлөл болсон байгууллага нь олон түмнийг бужигнуулах ёстой гэдэг буруу ойлголт газар авах нь. Ер нь бол Г.Баасан тэргүүний хийсэн мэдэгдэл нь тодорхой үр дүнд хүрэхгүй зөвхөн хэрүүлийн чанартай иргэд олон нийтийн санаа бодлыг үймүүлсэн л зүйл болоод байна. АТГ бол аль нэгэн төрийн бус байгууллагын тоглоомын байгууллага биш. Тэнд улсын нууцаас эхлээд төрийн үйл ажиллагаатай холбоотой чухал баримтууд бий. Үйл ажиллагаа нь тогтсон чиг шугам, ажиллах арга барилтай. Гэтэл тоглож болохгүй тоглоом гэдэг шиг улс төржиж болохгүй байгууллагаар оролдож болохгүй л санагдана.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (10)

  • зочин
    үнэн үг хэлсэнд хүн өстэй гэж Баасан ард түмнийг бужигнуулах биш ард иргэд АТГ азар ажилаа хийж чадахгүй улс төрчид төрийн эрх мэдлийг худалдан авагчид 60 тэрбум М,ЭНХБОЛД, САНДУЙ , ГАНБААТАР ,гэх мэт луйварчдийн хэргийг хаацайлж байгаа ч юм шиг үйл ажиллагаа явуулж байгаад чинь бухимдаж байгааг илэрхийлсэн болов уу,,,, ер нь иймэрхүү ажиллагаатай АТГазар монголд хэрэггүй болов уу,,,,,
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин
    мэргэжлийхэн хэж хэнийгээ хэлээд байгаа юм чамд захиалга өгч бичүүлж байгаа хурлийзууд уу
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин
    дуулимд------ энэ ээж шиг чинь хүн эх орон нь нүдэн дээр нь ялзарч байгааг хараад зүгээр сууж чадахгүй хуулийн сургуульд сурч төгсөөд шудрага байх ёстой байгууллага нь хурлийзуудын заавраар ажилаж байгааг хараад дуугаа ард түмэндээ хүргэжээ харин чи энэ хүний насан дээр ингэж тэмцэж чадхуу чамд л гэж хэлэхэд чи бол бөгс долоогч
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • zochin
    ene zergiin chavgantsad dorimjuulaad suuj baidag toriin alba gej yu baikhav ene galzuu emgeniig baidag gazar ny baulgax xeregtei yu yaryj yaj baugaagaa ch medexgyi chavgants shuu dee
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин
    BOLOVSROL HEREGTEI,SARMAGCHIN HUN BOLDOGGUI YUM
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin
    ekh ornii khegjil bol bolovsrol bas dakhin bolovsrol khunii ug uildel bol zevkhen bolovvsroloor ilerkhiilegddeg yum. Baasngiin yildel bol baasangiin bolovsrol
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин
    улс төрд сайн нотлогдоогүй олон түмэнд буоуу ойлголт төрөхөөр нуцлаг байж болноо доо . хувь хүнд танд ч байж болно санан зоргоор ярьж болохгүй ээ.нотлогдсон үед нь бол өөр хэрэг.
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • v
    ter enhjargal chini miee ahiin huurai duu ni shuudee oilgomjtoi 0odoo solih tsag ni boljee
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин-Х
    Энэ Дуулим гэгч залуу Ман- гаруудын бууны нохой бололтой. Авилгачдын хэрэг терийн нууцад ордог гэж тахиан тархиндаа бодож олжээ. Тэгээд яагаад дэлхий нийтээрээ тэр улсын тийм албан тушаалтан авилгын хэрэгт холбогдож огцорлоо, херенгее хураалаглаа,баривчлагдлаа гэсэн мэдээ бид уншдаг билээ.Хятад улсад бол 200 гаруй албан тушаалтан цаазлуулаа биз дээ. Мэдэхгvй бол мэдэж ав. Муу лалараа харалган гэсэн vг шvv
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Боловсрол, боловсрол бас дахин боловсрол. Ерөнхийлөгч ямар боловсролтой билээ, Баасан ямар билээ. Өөр юу хүлээх вэ дээ
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
Сонин хачин