Шатахууныг барьцаалагсдад хатуу хариуцлага тооцооч
2018/01/15

Засгийн газрыг гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид төр буюу ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж эхлэв. Литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа тэд ашгаа бууруулахгүй байх гэж оролдож байна. Улсын хэмжээнд 38 нөөцтэй байгаа нь хомсдол үүсэх шалтгаан байхгүй. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ 3 орчим хувьтай буюу хасах руугаа орж дампуурах аюул дээрээ тулсан зүйл огт алга. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн базааж авсан. Гэтэл одоо Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс авч өг тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа импортлогчид стратегийн салбарыг барьцаалж байна. Улсын суурь үнээр наадагсдад ингэж эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй.

Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хий гээгүй. Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг. Маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх бүх наариаг хийж ирсэн. Өнөөдрийн огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа. Н.Алтанхуягийн засгийн газар тухайн үед аргаа бараад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж Монгол банкнаас мөнгө хэвлэх, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас, хөнгөлөлттэй зээл өгч байж үнийг буулгаж тогтвортой барьж байсан. Үе үеийн засгийг чаддаг зүйлээрээ сүрдүүлж ирсэн тэдэнд улсын стратегийн чухал салбарыг хувьчилж өгсөн нь хамар ихтийн нус их гэдэг зүйл л болж байна. Нусын сугартал нь алгадах арга нь тэдний тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөх хэрэгтэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Хаха
    Их мэдэхий сайт, мэдэмхий мэдлэггүй сэтгүүлч, идэмхий шигээ мэдэмхий уншигчид юм аа. Та нар яажч чадахгүй !!!! Зах зээлийн зарчмаар авах нэг нь авна биз. Авахгүй байх сонголт байгаа шүү та нарт!!! Олон юм битгий хуцаарай!!! 100кмт 3л зарцуулдаг машинаа түрээд яв өөр яахав
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин
    энэ хэдэн нефтийн бүтээгдэхүүн борлуулагчид дэлхийн зах зээл дээо нефтийн үнэ унад байхад үнээ буулгадаггүй юм болов оо. Үүнийг би ойлгодоггүй юм. Торх нь 120 доллар байсан нефтьөнөөдөр 60 доллар л байгаа шүү дээ. өмнөх жилүүдэд үүнээс ч бага байсан. тйи их ашиг олж байж яагаад хөрөнгөө нийлүүлээд нэг нефть нэрэх үйлдвэр байгуулчихдаггүй юм бол. яагаад? яагаад? яагаад???
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин
    энэ хэдэн нефьт импортлогч компаниуд эх орон, ард түмнээ гэх сэтгэл байна уу? Та нар үнэ Дэлхийн зах зээл дээр нефьтийн үнэ буусан байхад яагаад үнээ буулгадаггүй, өсөхөөр дагуулж өсгөөд байдын? Бинзений үнэ нэмэгдвэл бусад хэрэглээний үнэ өсдөг. Хэдхэн компаниудаас болж улсаараа хямрахаа больцгооё, БИД ЧИНЬ БҮХЭЛ БҮТЭН УЛС БИЗДЭЭ. Гадна дотны хувалзуудыг чөдөрлөж, байранд нь тавих цаг ирнэ байлгүй дээ.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
Сонин хачин