Б.Батнасан: Газрын хэлэлцүүлэгт оролцохыг иргэддээ уриалж байна
2018/01/19

НИТХ-ын дарга С.Амарсайхан захирамж гаргаж Нийслэлийн газрын албаны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд, оршин суугчдын санал гомдлыг хэлэлцэх зорилгоор 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 1 сарын 18-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авах, улмаар захирамжийг НИТХ-ын дарга сард багтааж Хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон.

Энэ дагуу 1 сарын 22-ны өдрийн 14:00 цагт Соёлын төв өргөөнд “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.  НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан хэлэлцүүлэгийн талаарх мэдээллийг өгч, иргэдийг газрын хэлэлцүүлэгт оролцохыг уриаллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин