БГД-ийн ЭМТ гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна
2018/01/18

Бүгд Найрамдах Буриад улсын Н.А.Семашкогийн нэрэмжит улсын клиникийн эмнэлэгтэй Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.Хоёр улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийгмийн эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, хүүхдийн нарийн мэргэжлийн чиглэлээр харилцан туршлага солилцох зорилгоор танхимын болон клиникийн сургалтад хамруулах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор харилцан туршлага солилцон хамтран ажиллахаар гэрээнд тусгажээ. Түүнчлэн талууд уламжлалт анагаах ухаан, хүүхдийн нарийн мэргэжлийн чиглэлээр үзлэг, оношилгоо, зөвлөгөөг хамтран зохион байгуулж, зайлшгүй шаардлагатай үед хоёр улсын иргэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин