• ”Эрэл”-ийн Б.Эрдэнэбат ”Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу?
    ”Эрэл”-ийн Б.Эрдэнэбат ”Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу?
    2017/02/17
    ”Эрэл”-ийн Б.Эрдэнэбат ”Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу?
  • Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнана
    Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнана
    2017/02/16
    УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт завсарласан. Чуулган завсарласантай холбоогоор байнгын хороод ажлаа тайлагнаж байгаа.

    Тэгвэл өнөөдөр Хууль зүйн байнгын хороо 11.30 цагаас Төрийн ордны ”В” танхимд хэвлэлийн хурал зохион байгуулж, УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж, мэдээлэл хийх юм байна.
  • Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулжээ
    Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулжээ
    2017/02/15
    Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулжээ
  • З.Нарантуяа АН-ын дэд даргад нэрээ дэвшүүлнэ
    З.Нарантуяа АН-ын дэд даргад нэрээ дэвшүүлнэ
    2017/02/15
    З.Нарантуяа АН-ын дэд даргад нэрээ дэвшүүлнэ
  • БХЯ-ны сайд өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа
    БХЯ-ны сайд өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа
    2017/02/13
    БХЯ-ны сайд өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа
  • Монгол, Японы гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов
    Монгол, Японы гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов
    2017/02/13
    Монгол, Японы гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов
  • Тэтгэврийн урьдчилгааг хүүгүйгээр олгодог болно
    Тэтгэврийн урьдчилгааг хүүгүйгээр олгодог болно
    2017/02/10
    Нийгмийн даатгалын хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг арилжааны банкуудаар дамжуулан сар бүр олгож байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдал нь орлого багатай, тэтгэврийн орлогоороо амьдралаа авч яваа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээгчээ алдсан иргэдийн хувьд хүндээр тусч байна.

    Эдгээр иргэдэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулан ажиллаж байна. Уг асуудлаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч болон хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авагч нийт 100 гаруй мянган иргэнд 3 хүртэлх сарын тэтгэврийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа тэтгэврийг ямар нэгэн хураамж, хүү шимтгэлгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох боломжийг бүрдүүлээд байна. Дээрх шийдвэрийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Ахмадын үндэсний чуулганы үеэр олон нийтэд танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ ”Тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас хүү, шимтгэлгүйгээр урьдчилж авах ажил бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид хамрах хүрээг нь тэлэх асуудлыг судлах болно” гэв.

    Тэтгэврээ урьдчилан авах иргэд нь тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх шаардлагатай бөгөөд тэтгэврийн урьдчилгаа авах хүсэлтээ харъяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Энэхүү арга хэмжээ нь тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа, эцэг эх нь нас барсан хүүхдүүд, тэжээгчээ алдсан иргэд, хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тэтгэвэр авагчдад хандсан нэн чухал ажил болж байна.

    ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
  • УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат сонгогдлоо
    УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат сонгогдлоо
    2017/02/10
    УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат сонгогдлоо
  • “Эрдэнэт” гэдэг жорыг гурав дахиа сонгуульд ашиглах уу?!
    “Эрдэнэт” гэдэг жорыг гурав дахиа сонгуульд ашиглах уу?!
    2017/02/10
    “Эрдэнэт” гэдэг жорыг гурав дахиа сонгуульд ашиглах уу?!
  • “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирээгүй
    “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирээгүй
    2017/02/09
    “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирээгүй
  • “УБТЗ” 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байна
    “УБТЗ” 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байна
    2017/02/09
    “УБТЗ” 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байна
  • Н.Учрал: Монгол эрдэмтний ганцхан патент 12 давхар байшингийн үнэ хүрч байна
    Н.Учрал: Монгол эрдэмтний ганцхан патент 12 давхар байшингийн үнэ хүрч байна
    2017/02/08
    Инновацийн хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

    -Инновацийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг та ахалж байгаа. Хэрэгжилт ямар төвшинд байна вэ?

    -2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан. Хуулийг даган 22 журам батлах байсан ч гурваас бусад нь батлагдаагүйгээс болж хэрэгжих боломжгүй болсон. Улсын Их Хурлын дэргэдэх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос тус хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж холбогдох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үндсэндээ Инновацийн хууль батлагдан гарсан даруйгаасаа хэрэгжих боломжгүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Хэрэгжилтийг хангах буюу сурталчлан таниулах ажлыг хийгээгүй. Иргэдэд хуулийн ач холбогдлыг танилцуулаагүй. Хэрвээ дагалдах журмуудыг нь баталсан бол төрийн захиргааны төв байгууллагууд нь хамтын ажиллагааныхаа зарчмыг тохирч, ажлын хэсэг байгуулан, тодорхой журам, гэрээг байгуулан ажиллах боломжтой байсан. Зөвхөн хуульд зохицуулагдсан заалтыг хэрэгжүүлж ажиллах гэхээр хөрсөндөө бууж өгөхгүй байгаагаас гадна төрийн байгууллагуудын дунд үл ойлголцол үүсээд байна.

    -Инновацийн салбарт хандах хандлага сайжрахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

    -Инновацийн хууль батлагдсанаар инноваци, өндөр технологийн газар гэдэг бүтцийн нэгжийг байгуулах шаардлага бий болсон. Энэ дагуу Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд нэгж байгуулан ажилласан. Гэтэл Үндэсний шинэтгэлийн хороо нь Эдийн засаг, хөгжлийн яам руу шилжсэн. Харин одоо Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны харъяанд ирчихсэн байна. Нэг үгээр хэлбэл, “Энэ манай ажил биш” гээд байгуулсан нэгжийг нь байгууллагаас байгууллага дамжуулан бие, биенээсээ холдуулсан тал байна. Одоо Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд гурван хүнтэй “Өндөр технологи, инновацийн хэлтэс” ажиллаж байна. Хэлтсийн ажил мэтээр л хандаад байдаг. Нөгөө талаас бид инновацийг шинжлэх ухаантай хэт их андуурдаг. Шинжлэх ухаан бол мэдлэгийг бүтээх үйл явц. Харин мэдлэгийг баялаг болгох үйл явц бол инноваци юм. Инноваци тоогоор хэмжигддэг учраас шинжлэх ухаан гэхээсээ илүүтэй эдийн засгийн асуудал. Гарааны компани хэд байгуулагдсан. Тэд ямар хэмжээтэй борлуулалт хийсэн, хэдэн ажлын байрыг бий болгосон, улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ гэдгээр нь ажлын үр дүнг нь хэмждэг. Инноваци нэг бус бүх салбарын асуудал. Гадны орнуудад инновацийн бие даасан агентлагууд бий болсон байна. Тайванд шинжлэх ухааны паркийг байгуулан тэндээ гарааны компаниудыгаа нэгтгээд эдийн засагтаа маш том түлхэц болон ажиллаж байна. Манай улсын хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхайн салбар гэх мэт бүх төвшинд инновацийн үйл ажиллагаа шаардлагатай. Бүх салбарт инновацийн нэгж байх ёстой. Инновацийн үйл ажиллагааг дэмжих, шинэ технологийг дамжуулдах чиглэлээр салбар бүр хоорондоо өрсөлдөх систем рүү явах ёстой. Уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь бодитой бүтэц, хөшүүрэг байхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр инновацийн талаарх ойлголтыг сайжруулах, эрх зүйн орчин хөшүүргийг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

    -Хөгжингүй улсуудад инновацийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүнийг хэрхэн дэмжээд байх шиг байна. Манайд харин дэмжлэг ямар төвшинд байна вэ?

    -2012 онд батлагдсан хуулинд гарааны компаниудыг дэмжих талаар олон зохицуулалт орсон. Тухайлбал, гарааны компани байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж бараа таваар оруулаад ирвэл гааль татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байгаа. Эхний гурван жилийн татварыг нь тэглэсэн. Мөн үйл ажиллагаа явуулах газар ашиглалтын төлбөрийг нь 10 жил, НӨАТ-ыг нь бас чөлөөлсөн. Энэ мэт инновацийн хууль батлагдан гарсантай холбоотойгоор гааль, татварын олон хуульд өөрчлөлт орсон. Төрөөс худалдан авалтыг хийхдээ өндөр технологи шингэсэн, инновацийг агуулсан бүтээгдэхүүнийг авах ёстой гэдэг давуу эрхийг хүртэл олгочихсон. Гэтэл хэрэгжүүлж чадахгүй байна. Хэрэгжиж буй хуулийг зохицуулалт бүрээр нь авч үзвэл олон сайн зүйл бий.

    Хууль цагаан дээр хараар бичигдсэн боловч амьдрал дээр хэрэгжихгүй байна. 32 гарааны компани байгуулагдсанаас ердөө дөрөв нь хөнгөлөлт эдэлжээ. Энэ дэндүү бага тоо. Шинжлэх ухааны нээлт хийсэн, патент, зохиогчийн эрх, ашигтай загвараа авсан эрдэмтдийн бүтээлийн тоотой харьцуулахад 32 гарааны компани гэдэг нь дэндүү бага тоо.
    Өнөөдөр манай их дээд сургуулиуд тэр дундаа Хөдөө аж, ахуйн их сургууль, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн маш олон эрдэмтний патент авсан бүтээл бий. Хөрөнгө оруулагчид “Гайгүй санаа, шинэ патент байна уу. Би хөрөнгө оруулж бизнес хиймээр байна” гэж ярьж байна. Эрдэмтэд шинжлэх ухааны нээлт хийж патент, шинэ санаа гаргачихаад байдаг. Нөгөө талд компаниуд шинэ санаа хайгаад байдаг ч хоорондоо уулзаж чадахгүй байна. Төр, шинжлэх ухааны байгууллага, бизнес эрхлэгч гурвыг холбож өгөх л чухал байна. Мөнгөө юунд зарцуулахаа мэдэхгүй эрэл, хайгуул хийж буй хүмүүст нь эрдэмтдийнх нь патентыг өгчих хэрэгтэй. Харин төр ажиллах аргыг нь заагаад өгчих хэрэгтэй байна. Би хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьж, салбарын яамнаас нэг л асуултыг асуусан. “32 гарааны компанийн борлуултын орлого нь ямар байсан юм. Энэ компаниуд хэдэн ажлын байрыг бий болгосон. Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ” гэж. Хариултаа авч чадаагүй.Энэ бол 32 гарааны компани бүртгүүлчихээд лабораторийн түвшинд үйлдвэрлэл эрхэлж байгааг илтгэж байна. Хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэл явуулаагүй байна. Хуулийн зохицуулалт байгаа ч компаниуд нь уялдаж өгөхгүй байна. Хууль батлагдахаас өмнө байгуулагдсан том компаниуд үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулаад эхэлсэн жишээ бий. Гэхдээ хууль батлагдсаны дараа байгуулагдсан гарааны компаниудын хувьд чамлалттай байгаа юм.

    -Монгол залуусын мэдлэг, боловсрол олон улсын төвшинд гологдохооргүй болсон. Зарим нь инновацийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний том компаниудад ажиллаж байна. Залуусыг эх орондоо татах механизм дутагдаад байна уу?

    -Тэдгээр залуус надаас “Хэрвээ би 100 сая төгрөгийн патенттай тэгээд Солонгост амьдардаг бол банкинд энэ үнийн дүнгээрээ барьцаална. Монголд 100 сая төгрөгийн патентийг 10 саяар ч барьцаанд авахгүй. Ийм л үнэ цэнэгүй байна. Яах ёстой вэ” гэж асуудаг. Монгол эрдэмтэн Солонгост ганцхан патент зараад 12 давхар байшин худалдаж аваад амьдарч байна. Тэнд нь үйлчилгээ явуулдаг. Зарим эрдэмтэд “Би эрдмийнхээ ажлыг хийе. Харин сайн бизнес эрхлэгчтэй хамтарч ажилламаар байна” гэдэг. Боломж байна. Харин өнөөдөр манайд нийтлэг дутагдал ажиглагдаж байгаа нь эрдэмтэн хүн шинэ санаа гаргачихаад давхар бизнесийн ажил хийх гээд явж байна. Уг нь тэр хүн эрдмийн ажлаа хийх ёстой. Хөрөнгө оруулалт хайж явах ёсгүй юм. Зохилдолгоо алга. Тэгэхээр бид гадны зах зээлд ажиллаж буй залуусаа дэмжих тал дээр үнэхээр сайн ажиллах ёстой. Төрийн хөрөнгө оруулалтын асуудалд анхаарах шаардлага бий болсон.Мөн Монголд инновацийн сан бий болох цаг нь болсон. Ер нь цаашдаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Гарааны бизнесийг дэмжихэд аль байгууллага яаж ажиллах ёстой гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Хоёрдугаарт Ерөнхий сайдын дэргэд өндөр технологи, инновацийн талаар бүтэц байгуулж яам бүрийг оролцуулан салбар бүрт үзүүлж буй эдийн засгийн үр дүнг тодорхой болгох тогтолцоо руу явья. Үүнд харинУлсын Их Хурлын гишүүний хувиар лобби бүлгээс хуулийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллах юм.

    -Инновацийг бүтээх тэр залуучууды хүсэл эрмэлзэл, хүчин чармайлтыг өдөөх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжингүй орнуудад сургах зээл олгох дэмжих хэлбэр лүү хэрхэн орох вэ?

    - Одоо олгож буй тэтгэлгүүдийг байгалийн ухаан, инженер, өндөр технологийн салбар руу өгөх нь чухал. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбар руу оруулах хэрэгтэй. Мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадагшаа гаргадаг ажил руу анхаарч ажиллах ёстой. Гадагшаа гарч буй бүтээгдэхүүний 88 хувь нь технологийн агууламжгүй. Нэг үгээр хэлбэл зүгээр л шороо зөөж байна. Гадны нэг эрдэмтэн гаргаж байгаа шороондоо мэдлэг шингээгээч гэж зөвлөсөн. Мэдлэг, нэмүү өртөг, Монгол ухаан шингээж гадагш гаргавал ашиг олдог юм гэж хэлсэн. Тэгэхээр эх орондоо үйлдвэрлэж байгаа инновацийн бүтээлээр үзэсгэлэн гаргах, эрдэмтдийн патентыг олон нийтэд сурталчлах, хөрөнгө оруулагч, патент эзэмшигч хоёрын уулзварыг тодорхой болгох, гадны улс орнуудад монгол эрдэмтдийн бүтээл, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулбал манай эрдэмтдийн бүтээл үнэт зүйл болно. Монгол эрдэмтэд патентаа эзэмшүүлээд хувиа авдаг, залуус нь зохион бүтээсэн апплейкшнээ зараад мөнгө олдог болох юм. Олон сайхан график дизайн хийсэн залуусынхаа бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах санаачлагыг дэмжих ёстой. Залуус биднээс их зүйлийг хүсээгүй. Монголын төр өөрөө зохицуулалтыг нь зөв хийгээд өгчих хэрэгтэй.

    -Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах шийдвэр гарсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

    -Эрдэмтэд нэг дор суудаг газрыг шинжлэх ухааны парк гэдэггүй юм. Монголын шинжлэх ухааны паркид гарааны компаниудын бизнесийг бойжуулдаг, туслалцаа үзүүлдэг,зөвлөгөө, консалтинг үзүүлдэг байх ёстой юм. Компаниуд бүртгэлээ авч ажил эхлүүлээд том үйлдвэр болж тэндээс өрх тусгаарладаг байх ёстой юм.

    Таны хувьд Монголд яг юу үйлдвэрлэх ёстой гэж боддог вэ?

    Манайхан бүгд үндэсний үйлдвэрлэгч болох гэж туйлширдаг. Заримыг нь хий заримыг нь ав гэсэн ойлголт байдаг. Бид нар бүгдийг хийхгүй. Алийг нь хийх ёстой алийг нь авах ёстой гэдгээ тодорхойлох ёстой. Жишээ нь манайд угсралтыг сайн хийж чадахгүй. Америкчууд хүртэл өөрсдөө патентаа эзэмшээд Хятадад хийлгэж байна. Тэгэхээр аль болох бидний чадах бусдын чадахгүйг олж хийх ёстой юм. Импортыг орлох бус экспорт руу чиглэх ёстой юм. Импортыг орлох бүтээгдэхүүнийг хийж манайх үнэтэй орон болж болохгүй. Өнөөдөр Монголд оймс үйлдвэрлэлээ гэхэд Хятадаас хямд үйлдвэрлэж чадаж байна уу. Давуу талаа ашиглаж юу хийх боломжтойг бодох хэрэгтэй. Тэгэхээр тэргүүлэх чиглэл буюу уламжлалт салбар болох мал аж ахуй, хүнс, байгалийн сэргээгдэх нөөц гээд тодорхой байх ёстой. Монгол улс 265 хоног нартай байдаг. Тэгэхээр байгалийн хүчин зүйлийг ашиглаж юу хийж болох вэ зэргийг бодох ёстой юм. Дээрээс нь манайд тулгамдаад байгаа асуудлууд тэр дундаа утааг бууруулах, агаарын бохирдлоос сэргийлэх зэрэг нийгэмд хэрэгцээ шаардлагатай зүйлийг эрдэмтдээрээ хийлгэж иргэдийн санаачлагыг дэмжих ёстой.

    С.УЯНГА
  • Төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор НДШ төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлнэ
    Төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор НДШ төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлнэ
    2017/02/03
    УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2017.02.03/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар эцэслэн баталсан юм.

    УИХ-ын гишүүн С.Чинзориг: “-Энэ хоёр хуулийн төсөл батлагдсанаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан зарим асуудал шийдэгдэж байгаа гэж ойлгож болно.

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах гэсэн багц асуудлыг зохицуулахаар тусгасан.

    Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болсон.

    Нэгдүгээрт, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгахаар зохицуулалт хийсэн. Олон хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлж, төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болно. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно. Хэрэв зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр есөн жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ээжүүд тэтгэвэрт гарахдаа цөөн жил ажилласан байдаг, бас эрт тэтгэвэрт гардаг. Үүнээс хамаараад нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврийн хэмжээ маш бага гардаг. Тийм учраас дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн бол есөн жил нэмэгдэж, улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил өндөр тогтоогдож, цалингаасаа тэтгэвэр бодуулах хувь өндөр тооцогдох юм. Ингэснээр ээжийн авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.

    Хоёрдугаарт, ээжүүд дийлэнхдээ хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө асарч, хамгаалж, өсгөж, хүмүүжүүлдэг учраас энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, төлөгддөггүй. Олон хүүхэд төрүүлж, өсгөх тусмаа тухайн ээжийн улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл тасалдаж, бага тэтгэвэр авах нөхцөл болдог. Тийм учраас гурван нас хүртэл нь хүүхдээ өөрийн биеэр асарч хамгаалж, бойжуулж байгаа ээжийн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдсөн хугацаа тасалддаггүй байх зохицуулалт хийсэн.

    Албан журмын даатгалд хамрагдсан ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлнө. Харин сайн дурын даатгалд даатгуулсан ээж хүүхэд төрүүлээд, хүүхдээ гурван нас хүртэл асарч бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу Тэтгэмжийн сангаас төлдөг байя гэж буй юм.

    Улсын хэмжээгээр 90 орчим мянган ээж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг судалгаа, тооцоо бий. 90 орчим мянган ээжийн 30 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй байдаг. Тийм учраас ямар нэг ажил эрхэлдэггүй ээж төрөөд, хүүхдээ гурван нас хүртэл өөрийн гар дээр өсгөж бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцан төлдөг байя, 50 хувийг ээж өөрөө төлнө гэсэн зохицуулалт хийсэн байгаа.

    Мөн, манай ээжүүдийн нэг хэсэг албан журмын даатгалд, нөгөө хэсэг нь сайн дурын даатгалд хамрагддаг. Даатгагдсан хэлбэрээс хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100 хувь, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75 хувиар авдаг. Харин бидний санаачилсан хуулийн зохицуулалтаар даатгуулсан л бол даатгагдсан хэлбэрээсээ үл хамаараад 100 хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авдаг байхаар тусгасан.

    Гуравдугаарт, хуучин хуулиар ээж хүүхдээ төрүүлээд, асарч хамгаалж байх хугацаандаа дахин жирэмсэлж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бол тэтгэмжийг өгнө. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд энэ тэтгэмжийг олгохгүй гэдэг байсан. Тийм учраас бид үүнийг өөрчилж байгаа. Төрөлт болгонд амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг авч байх зохицуулалт хийсэн.

    Энэ хуулинд орсон малчидтай холбоотой зохицуулалтын талаар мэдээлэл өгье.

    Улсын хэмжээгээр 330 орчим мянган малчин бий. Нийт ажиллагсдын 30 орчим хувийг малчид эзэлдэг. Малчин хүний хөдөлмөр хүнд. Төв суурийн газрын бид өдөрт найман цаг, нар салхинаас хамгаалсан орчинд ажил албаа явуулдаг бол малчин хүний өдөрт үргэлжлэх ажлын цаг найман цагаар хязгаарлагдахгүй. Үүрийн гэгээ орохоос үдшийн бүрий тасартал ажил нь үргэлжилдэг. Хүнд хөдөлмөр эрхэлж, нар салхинд хамгийн ихээр гандаж явдаг энэ хүмүүсийн дундаж наслалт төв суурийн газрын хүмүүсээс доогуур байдаг. Энэ нөхцлийг харгалзан үзэж малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулж байгаа юм. Одоо мөрдөж байгаа хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гарч байгаа. Харин бидний санаачлан батлуулсан энэ хуулиар эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ.

    Бидний санаачлан боловсруулж, батлагдсан хоёр дахь хуулийн төсөл нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль юм.

    Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд юм. Тэгсэн мөртлөө малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна. Нийт ажиллагсдын 47 хувийг эзэлж байгаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ийм бага хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь эдгээр хүмүүс нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Тиймээс нийт ажиллагдсын 47 хувь атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлт асар бага энэ бүлэгт нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж бид үзсэн. Энэ утгаараа бид малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх энэ хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан.

    Малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа юм. Гэхдээ өнөөдрийн бус тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч танд хэдэн жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хэрэгцээ, шаардлага байна түүнийгээ өөрөө тооцоод төлнө. 15-60 насны иргэд хамрагдах бүрэн боломжтой. Нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг хүртэл гэсэн зохицуулалтаар хийсэн.

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд эхчүүд, малчдын нийгмийн баталгааг хангах, малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна” хэмээн мэдээлэл өгөв.

    Дараа нь хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өргөн барьсан гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлттэй танилцлаа
    Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлттэй танилцлаа
    2017/02/03
    Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлттэй танилцлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлттэй танилцлаа.

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.

    Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ.

    Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаас гарсан 01 дүгээр дүгнэлтдээ дурдсан байна.

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Дараа нь Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

    Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 07 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажпыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан аж.

    Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэгтгэж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж байна гэлээ.

    Тухайлбал:

    -эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх;

    -аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны орон тоо, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоохоор байсныг цагдаагийн төв байгууллагын дарга батлах гэж өөрчлөх;

    -эрүүлжүүлэх байрны ажилтанд хориглох зүйлд шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх асуудлыг тусгах;

    -эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нар асуулт асуусны дараа байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Мөн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

    Төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.

    Тэрбээр, Монголчууд 1206 оны Улаан барс жил Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтон олон мянган жилийн турш уламжлалт үндсэн хэв маягаа хадгалж ирсэн

    Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт урлаг, спорт, үндэсний үзэл санаа дэлгэрэн хөгжихөд чухал ач холбогдол бүхий баяр мөн.

    2003 онд анх удаа Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж үндэсний сурын харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог болсон. Үндэсний их баяр наадмын 94 жилийн түүхэнд үндэсний сурын харваанд 6 удаа түрүүлж Дархан мэргэн цол хүртсэн харваач нэг эмэгтэй байна. /эмэгтэй харваач 65 м, эрэгтэй харваач 75 метрээс харвадаг /

    Өнөөдөр монгол үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч өрсөлдөөн их болж байгаа нь үндэсний сурын дархан мэргэн төрөх боломжгүй болж байна.

    Үндэсний сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаа нь харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын улмаас уг төслийг өргөн барилаа гэлээ.

    Хууль санаачлагч үндэсний сурын харваачдыг дэмжих, цолны төрлийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

    Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ нар үндэсний спортын төрлүүдийн цолны асуудлыг цогцоор нь авч үзэх, цол олгох эрхийг мэргэжлийн холбоодод өгөх талаар саналаа илэрхийлж байсан бөгөөд хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Гантулга, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

    Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Дараа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

    “Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгожээ. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй, төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.

    Тэрбээр, дээрх хуулийн төсөл нь төлбөр хариуцагч, хүлээн авагчийн хоорондын төлбөр тооцоог төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэх, системийн оператор, оролцогчийн хооронд үр дүнгийн тооцоолол хийх, түүнчлэн системийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.

    Хууль батлагдсанаар бэлэн мөнгө, төлбөрийн баримтаас гадна цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлон төлбөр тооцоонд хэрэглэх зөвшөөрлийг Монголбанкнаас олгох, хил дамнасан төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, хөдөлгөөнт банкны үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ зах зээлд нэвтэрч байгаа төлбөрийн үйлчилгээ, түүний хэлбэрүүдийн хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулсан.

    Хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж хариулт авсаны дараа үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

    Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.

    Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдан өнөөг хүртэл 10 гаруй удаа өөрчлөлт оруулж мөрдөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж авто замын ашиглалт нэмэгдэж өмнөх жилүүдээс ачаа тээврийн эргэлт 65 орчим хувь, зорчигч тээвэр 98 хувьд хүрч өссөн нь одоогийн мөрдөж байгаа Авто замын тухай хуулиар уг салбарын тулгамдаад байгаа асуудлуудыг зохицуулахад учир дутагдалтай гэж үзэн хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

    Уг хууль батлагдсанаар авто замын засвар, арчлалтын ажлын чанар, технологи сайжирч, иргэд авто замаар аюулгүй тав тухтай зорчих нөхцөл бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал, зорчих хугацаа багасч, зам ашиглагчид авто замын салбараас бодит хэмнэлтийг хүртэх боломжтой болох аж. Түүнчлэн авто замын сүлжээ хөгжүүлснээр зам дагасан бүс нутгийн хөгжил хурдасч, тухайн орон нутгийн хүн амд хүрэх нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмж нэмэгдэж, уул уурхай хөгжих нөхцөл бүрдэж байгаль орчин, хөрс бэлчээрийн доройтол, тоосжилт буурах зэрэг нийгэм, эдийн засаг, экологийн эерэг үр дүнгүүд бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар замын тэмдэг, тэмдэглээнээс эхлээд шинэ стандарт, шинэ технологи нэвтрүүлсэн өндөр чанартай зам барих, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж, түгжрэлийг багасгасан, эдийн засагт үр ашигтай байх зохицуулалтуудыг тусгах, ажлын хэсэг байгуулж, ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Баделхан, О.Батнасан, С.Чинзориг, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Сумьяабазар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Л.Элдэв-Очир, Д.Ганболд, Д.Гантулга, Я.Содбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

    Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав замын чанарыг сайжруулахын тулд ямар стандартыг баримтлах вэ. Цаг агаарын нөхцөлд тохирсон замын шинэ стандартыг турших судалгааны ажил хийгдэж байгаа юу хэмээн лавласан.

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто замын чанарыг сайжруулахын тулд онцгой анхаарч стандартыг шинэчлэх ажлууд хийгдэж байна гэлээ. Тэрбээр замын чанар сайжирснаар зам арчилгааны урсгал зардлууд хэмнэгдэнэ. Замын орчин үеийн дэвшилтэт стандартыг нутагшуулах талаар дэс дараатай ажлууд хийгдэж байна. Ер нь цемент бетон хучилттай зам тавьснаар замын эдэлгээ уртсах учир, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг шинэчлэхдээ бетон хучилттай тавихаар судалгаа, туршилтын ажил хийгдэж байна. Өмнө нь хэд хэдэн газарт ийм стандартаар зам барьсан туршлага бий хэмээн хариулсан.

    Гишүүд замын тэмдэг тэмдэглэгээ, замын барилгын ажил гүйцэтгэдэг гэх компаниудын үйл ажиллагаа, нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудын талаар тодруулж байлаа.

    Салбарын сайдын хариулснаар, олон улсын тэмдэг тэмдэглэгээг тавих асуудал учир дутагдалтай байгаа аж. Тиймээс олон улсын стандартын дагуу замын тэмдэг тэмдэглэгээг хийхээр үүрэг даалгавар өгч ажил эхлээд байгаа юм байна. Эхний ээлжинд замын тэмдэглээгүй газруудад хийж, цаашдаа бүх замуудын тэмдэглэгээг шинэчилэхээр төлөвлөжээ.

    Түүнчлэн тэрбээр зам, тээврийн барилгын ажлын зардал хэт өссөн тухай асуудлыг шалгах үед ноцтой асуудлууд илэрснийг дурдаад цаашдаа авто зам барьдаг компаниудыг журамлах хэрэгтэй байгааг онцолсон. Авто зам барих тусгай зөвшөөрөлтэй 550 гаруй компани бий ч техник хэрэгсэл, хүн хүчтэй нь цөөхөн, дийлэнх нь зөвхөн тамга тэмдэгтэй аж. Тэдгээр компаниуд зам барих тендерт орж хямд үнэ санал болгож тендерт ялчихаад дараа нь үнээ өсгөх асуудал гаргадаг талаар ч өгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 6 аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй байгаа бөгөөд 500 гаруй км авто зам барихад дээрх аймгууд холбогдох аж. Энэ ажлыг 2021 он гэхэд дуусгана гэж сайд Д.Ганбат хэлсэн.

    Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.

    Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр боллоо

    Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг мөн хэлэлцлээ.

    Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.

    Усан замын тээврийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна

    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

    Тэрбээр, Усан замын тээврийн үйлчилгээг аялал, жуулчлалын зорилгоор эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, түүнд хамрагдах иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр усанд хүний амь осолдох эрсдэл сүүлийн жилүүдэд ихэсч байгаа нь өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой бөгөөд цаашид усан замын тээврийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийг бэлтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

    Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуурт усан замын тээвэрлэлт хийх, түүний дотор усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа үйлчилгээ боловсронгуй болохоос гадна тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалалд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагч үзжээ.

    Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гаднаас оруулж ирж байгаа хуучин завинд хатуу хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн болно.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэлээ.

    Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сангийн яамнаас хандивын данс нээлээ
    Сангийн яамнаас хандивын данс нээлээ
    2017/02/03
    Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аяныг эхлүүлсэн. Түүний уриалга, санаачилгыг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 10 сая төгрөг хандивлахаа мэдэгдээд буй.

    Хэдийгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ”Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа” гэж байр сууриа илэрхийлсэн боловч иргэд хандив өгөхөө илэрхийлсээр байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон.

    Мөн эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.

    Энэ дагуу Сангийн яамнаас хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээснийг мэдээллээ. Үүнд:

    Төрийн сан 100900080800 Хандив MNT,

    Монгол банк 3332444 Хандив USD,

    Төрийн банк 106030080800 Хандив MNT, USD

    Дээрх дансуудад цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг Сангийн яамнаас олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх юм байна.
  • “Нээлттэй ажлын байр” өдөрлөгөөр 1000 орчим иргэн бүртгүүлжээ
    “Нээлттэй ажлын байр” өдөрлөгөөр 1000 орчим иргэн бүртгүүлжээ
    2017/02/02
    “Нээлттэй ажлын байр” өдөрлөгөөр 1000 орчим иргэн бүртгүүлжээ
  • Иргэдийн хандивыг бондын өрөнд зарцуулахгүй ч Төрийн сан дээр хандивын данс нээхийг үүрэгдэв
    Иргэдийн хандивыг бондын өрөнд зарцуулахгүй ч Төрийн сан дээр хандивын данс нээхийг үүрэгдэв
    2017/02/02
    Иргэдийн хандивыг бондын өрөнд зарцуулахгүй ч Төрийн сан дээр хандивын данс нээхийг үүрэгдэв
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
    2017/02/02
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
  • Хариуцлагаас бултсан хоёр парламент
    Хариуцлагаас бултсан хоёр парламент
    2017/02/02
    Хариуцлагаас бултсан хоёр парламент
  • Ж.Эрдэнэбат: Иргэдийн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй
    Ж.Эрдэнэбат: Иргэдийн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй
    2017/02/02
    Ж.Эрдэнэбат: Иргэдийн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй
33 34 35 36 37 38 39