Шадар сайд Сүхбаатар аймагт ажиллалаа
2017/01/21
Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр/01.20/ Сүхбаатар аймагт ажиллалаа. Өвөлжилт, цагийн байдалтай танилцаж, зүүн гурван аймагт ажиллаж байгаа уг ажлын хэсэгт ХХААЯ, Сангийн яам, Улсын мал эмнэлэг үржлийн тасаг болон бусад холбогдох газрын төлөөлөл багтсан байна.