• Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017/01/10
    Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Ж.Эрдэнэбат: Утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй
    Ж.Эрдэнэбат: Утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй
    2017/01/09
    Ж.Эрдэнэбат: Утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй
  • Хөгжлийн банк ”Эрдэнэс Тавантолгой” ХК-д хууль зөрчин 3 удаа зээл олгосон байжээ
    Хөгжлийн банк ”Эрдэнэс Тавантолгой” ХК-д хууль зөрчин 3 удаа зээл олгосон байжээ
    2017/01/09
    Хөгжлийн банк ”Эрдэнэс Тавантолгой” ХК-д хууль зөрчин 3 удаа зээл олгосон байжээ
  • Хөгжлийн банкны шалгалтын талаар мэдээлэл хийхийг шаардав
    Хөгжлийн банкны шалгалтын талаар мэдээлэл хийхийг шаардав
    2017/01/09
    Хөгжлийн банкны шалгалтын талаар мэдээлэл хийхийг шаардав
  • Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх ажлыг бодлогын түвшинд хийнэ
    Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх ажлыг бодлогын түвшинд хийнэ
    2017/01/07
    Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх ажлыг бодлогын түвшинд хийнэ
  • Орон нутагт хэрэгжүүлэх төсөл ажлуудыг баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа
    Орон нутагт хэрэгжүүлэх төсөл ажлуудыг баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа
    2017/01/07
    Орон нутагт хэрэгжүүлэх төсөл ажлуудыг баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа
  •  Л.Эрхэмбаяр: Намын даргын сонгуульд 120 мянган гишүүн оролцох төлөвтэй байна
    Л.Эрхэмбаяр: Намын даргын сонгуульд 120 мянган гишүүн оролцох төлөвтэй байна
    2017/01/06

    Л.Эрхэмбаяр: Намын даргын сонгуульд 120 мянган гишүүн оролцох төлөвтэй байна
  • Байр суурь: Аймгийн засаг дарга нар юуг онцлов?
    Байр суурь: Аймгийн засаг дарга нар юуг онцлов?
    2017/01/06
    Байр суурь: Аймгийн засаг дарга нар юуг онцлов?
  •  “Сумтай” нэр дэвшигчдийн зоригийг үнэлэхсэн
    “Сумтай” нэр дэвшигчдийн зоригийг үнэлэхсэн
    2017/01/06
    Идэр есийн хүйтэн эхэлж, жавар тачигнасан энэ өдрүүдэд Даланзадгад хотод нэмэх таван хэмийн дулаан байх юм. Толгой нүцгэн явахад чих даарах, хацар хайрагдах зовлонгүй.

    Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордоны өмнөх талбай дээр босгосон Батмөнх даян хааны хөшөөний дэргэдүүр золбин ноход хорь гучаараа сүрэглэн хар хурхийж гүйлдэх нь “сүртэй” ч юм шиг. Золбин ноход гэхэд их л тарган цатгалан, сүүл дээшээ, омголон төрхтэй нь мань мэтийн явуулын хүнд бага ч атугай айдас төрүүлнэ. Засаг захиргааны шилэн ордоноос байсхийгээд л нэг хүн гарч ирэн нохдыг хөөж туух боловч тоож байгаа ч юм алга. Аймгийн төвийн захаар утаан хөшиг битүү татсаныг харахад сонин.

    Бидний түр саатсан “Gobi power” хэмээх гадаад нэртэй, өөр ямар ч аймгийн төвд байхгүй болов уу гэмээр өвөрмөц хэв загвартай зочид буудлын үйлчлэгч бүсгүйчүүд “Утаа өнөөдөр харин ч харин ч гайгүй байна” гэлцэнэ. Тэгэхээр утаа гээч зүйл дан ганц Улаанбаатарын бидний зовлон биш болжээ. Ёстой хот хөдөөгүй утаанд дарлуулж байгаа шинжтэй.

    Даланзадгад хотод Ардчилсан намын даргын төлөөх сунгаанд нэр дэвшсэн таван эрхэм тус аймаг дахь намын гишүүдтэйгээ уулзалт хийж байгааг хөндлөнгөөс ажиглалаа. Ардчилсан нам бол Монголын улс төрд гарцаа байхгүй жин дардаг том нам. Өнгөрсөн хорин зургаан жилийн хугацаанд энэ нам байр сууриа нэгэнт бэхжүүлж чадсан гэдгийг хэн хүнгүй мэднэ.

    Бүхэл бүтэн хоёр гурван нам байгуулсан Л.Гүндалай, “Буян”-гийн Б.Жаргалсайхан хоёр хүртэл энэ намын гишүүн болно гээд өөрсдийнхөө намыг хаяад гүйж яваа нь ч үүнийг гэрчилнэ. Энэ нам бол нэг хүний юм уу нэг гэр бүлийн нам биш. Тиймээс энэ нам даргаа сонгохдоо таван хүнийг сунгаа маягаар нэр дэвшүүлж, нийт гишүүдийнхээ хүсэл сонирхол, сонголтыг хүндэтгэж байгаа нь Монголын нам болон улс төрийн түүхэн дэх онцгой бөгөөд түүхэн үйл явдал юм. Энэ нь сонин хэвлэлийн салбарт хориод жил ажилласан миний сонирхолыг татаж байгаа билээ. Монголын улс төр эрүүлжихийн дохио гэсэн итгэл найдвар ч төрж байгаа. Ард түмэн ч тэгж үзэж байгаа болов уу. Нэг бол Ардчилсан нам, нэг бол Ардын нам гэсэн хоёр сонголтын хооронд л амьдарч яваа хүмүүс шүү дээ бид.

    Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид тус бүр таван сум барьж эв нэгдэлтэй өрсөлдөхөө илэрхийлж байгаа. Үүнийг шооч хүмүүс тэр дор нь мушгин “Сумтай тав” хэмээн тоглоом шоглоомоор нэрлэж байгаа ч монголчууд бидэнд хамгийн их дутагдаж байгаа “Үндэсний эв нэгдэл” батжин бэхжихийн эхлэл мэт санагдана. Монголчууд эв нэгдэлгүй байгаасай гэсэн харийнханы явуургүй хүсэл биднийг ямагт хагалж ирсэнийг түүх гэрчилдэг. Өнөөдөр монголчууд намдуудад, нам дотроо хэд хэдэн янзын бүлэг фракцид хуваагдаад байгаа нь гарцаагүй үнэн. Тэгэхээр Алунгоо эхийн таван хөвгүүндээ өгсөн таван сумын домог буюу хэн ч үл хугалж, буталж чадах эв нэгдлийн тухай билэгдэлийг энэ цаг үед сэргээсэн нь зөв санагдаж байгаа юм. Монголчууд эвтэй байхын учрыг сануулсан домог ийнхүү сэргэсэн нь сайн цагийн оршил биз ээ. Инээд наргиан болгох зүйл лав биш.

    erdene

    Ардчилсан нам өнгөрсөн зун болсон УИХ-ын сонгуульд навс ялагдсан нь алдаа оноогоо дэнслэн түр амсхийх боломж олгосон байна. Үүний нэг баталгаа нь намын даргын төлөө өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын нөхөддөө хандан “Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хаана байна. Биеийн амрыг хараад Америкт очоод хэвтчихсэн. Сонгууль ойртохоор л хүрч ирээд жирийн гишүүдийн хүч зүтгэлээр бий болсон ялалтын бялуунаас хүртэн сайдын суудал булааж авдаг. Одоо ийм бэртэгчин хүмүүсээс манай нам үтэр түргэн салах хэрэгтэй. Унасан ч, боссон ч хамтдаа байх хүмүүс манай намд хэрэгтэй” гэж хэлсэнээс ажиглагдаж байв.

    altanhuyag

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нам дамнасан бизнес бүлэглэл Ардчилсан намыг хувьчилж авахаар зүтгэж байна. Үүний эсрэг бид тэмцэх ёстой” гэж хэлж байгаа нь ч нэгийг бодуулах аж.

    gantumur

    Намын даргад нэр дэвшигч Л.Гантөмөр “Манай нам 180 мянган гишүүнтэй ч одоогийн байдлаар гучаад мянган гишүүн намын даргын сонгуульд оролцохоор шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан байна. Энэ янзаараа яваад байвал нам маань гуч биш гурван мянган гишүүнтэй болох нь байна. Ийм учраас намдаа итгэх итгэлийг сэргээх хэрэгтэй байна. Мэдлэг боловсролтой залуусаа дэмжиж, тэдний хүрээг тэлж Монголын хөрсөнд цэцэглэсэн Ардчилал хэмээх модыг хамгаалах хэрэгтэй байна” хэмээн хэлж байна.

    erdenebat

    Мөн намын даргын сунгаанд оролцож байгаа УИХ дахь Ардчилсан намын есөн гишүүний нэг Д.Эрдэнэбат “Би националь социалист биш, коммунист биш либераль үзэлтэй. Энэ үзэл бодолдоо үхэн үхтэлээ үнэнч явна. Тийм учраас Ардчилсан намын гишүүн болсон юм. Манай намд олон бүлэг фракцийн хэрэг байхгүй. Өнгөрсөн найман жил би намын дотоод амьдралд хутгалдаж явлаа. Тиймээс сайн мууг нь арван хуруу шигээ мэднэ. Бидний зорилго бол сонгуульд намаа ялуулах биш намаа хүчирхэгжүүлэх, эрүүлжүүлэх. Намын дарга болох хүний гол үүрэг энэ” гэж байв.

    batzandan

    УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн цочмог халуун үгс ч бас анхаарал татаж байлаа. Тэрбээр “Хэрвээ би намын дарга болбол Ардчилсан намыг хагас босоо удирдлагатай нээлттэй нам болгоно. Дубайд Их хурал дахь намын бүлэгтээ ч хэлэлгүй нууцаар гэрээ байгуулж бас Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг нууц тохироогоор шийдэж байгааг би дуугүй хараад сууж чадахгүй” гэх мэтээр ярьсан нь лав л нэр дэвшигч С.Эрдэнийг бухимдуулж байх жишээний. “Батзандан камерийн өмнө намаа шүүмжлэхээ болимоор юм. Шүүмжлэх юм байгаа бол нам дотроо ярилцаж баймаар байна. Олон түмний өмнө өөрийгөө дөвийлгөсөн товойлгосон үйлдэл гаргаад байдаг нь Ардчилсан нам эв нэгдэлгүй юм шиг харагдуулаад байгаа” гэсэн нь бас л ахмад хүний зангараг харуулсан бодууштай үгс шиг санагдсан.

    Хөхөө өвлийн хүйтэнд Монгол орноо 28000 км зам туулан хөндлөн гулд тойрч намынхаа гишүүдтэй уулзалт хийж, сайн муугаа ярилцаж яваа энэ таван хүний зориг зүтгэлийг үнэлэхгүй байхын аргагүй. Хэдийгээр намын даргын сунгаанд оролцох эрх бүх гишүүдийн өмнө нээлттэй байсан ч эдийн засгийн хямралтай ийм үед хувиасаа хөрөнгө мөнгө гаргана гэдэг амаргүй хэрэг юм. Гэтэл энэ таван хүн хөрөнгө мөнгө, хүсэл зорилгоо нийлүүлээд гар гараасаа барилцан “Сумтай тав” гэж чичлүүлэн явж байгаа нь Монголын улс төрд цоо шинэ хуудас нээж байгаа явдал билээ. Намын бүх гишүүд саналаа өгч намын даргаа сонгож болдог юм байна гэсэн амьд жишээг үзүүлж, улс төрийн намуудын дотор ийм нэг жишиг, соёл, уламжлал тогтоохоор тэмцэж байгаа энэ таван хүнийг хийх ажилгүйдээ ингэж яваа мэтээр шоолж даапаалахаасаа илүү үнэлж ойлгох нь чухал юм.

    Сум, аймаг, дүүргийн жирийн гишүүдтэйгээ нүүр тулан уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа нэр дэвшигчиддээ гишүүд нь жаргал зовлонгоо ний нуугүй ярьж, халуун дотно харилцж байгаа нь ч харагдаж байв. Тухайлбал Өмнөговь аймгийн гишүүд “Нам ялахад хэсэг бүлэг хүн албан тушаал аваад энгийн гишүүн биднийг мартдаг. Манай намын Ардчилсан намынхан гэхэд найман жил хурлаа хийгээгүй” гэж байлаа.

    Ардчилсан нам алдаа дутагдал бүхнээ одоо л нэг засч, цэвэрлэж, алдаанаасаа сургамж авч өөрчлөгдөх нь гэсэн итгэл Өмнөговь, Дундговь аймгуудад болсон уулзалтуудын үеэр гишүүдэд нь төрж байгаа нь илхэн байв. Ингэж өөрчлөгдөж, зоригтой шинэчлэл хийж, өмнө нь эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхийг ард түмэн ч хүсч байгаа нь тодорхой. МАН-ын үхээнц дорой, хаяг нэр өөрчлөхөөс өөр дорвитой юу ч хийхгүй байгаа байдал ард түмэнд ийм хүсэл төрүүлж байгаа нь дамжиггүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн үг бий. Тэгэхээр нийт олноо гэсэн нэг шударга даргатай болоосой гэж түмэн олон анхааралтай харж байна. Ардчилсан намгүйгээр Монголын улс төрийг төсөөлөх аргагүй учраас энэ намын даргын сунгаа бид бүхэнд хамаатай юм.

    Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Галсансүх
  • Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017/01/06
    Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Чуулган: Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй
    Чуулган: Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй
    2017/01/05
    Чуулган: Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй
  • Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв
    Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв
    2017/01/05
    Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв
  • УИХ-ын чуулган хуралдана
    УИХ-ын чуулган хуралдана
    2017/01/05
    УИХ-ын чуулган хуралдана
  • Ирэх бямба гарагт бүх нийтээр ажиллана
    Ирэх бямба гарагт бүх нийтээр ажиллана
    2017/01/04
    Ирэх бямба гарагт бүх нийтээр ажиллана
  • Зарим ЭСЯ-ыг татан буулгахыг эсэргүүцэв
    Зарим ЭСЯ-ыг татан буулгахыг эсэргүүцэв
    2017/01/04
    Зарим ЭСЯ-ыг татан буулгахыг эсэргүүцэв
  • Дипломат албаны тухай хуулийг хэлэлцэж байна
    Дипломат албаны тухай хуулийг хэлэлцэж байна
    2017/01/04
    Дипломат албаны тухай хуулийг хэлэлцэж байна
  • О.Баасанхүү, Н.Оюундарь хоёрын хэн нь андуурав?
    О.Баасанхүү, Н.Оюундарь хоёрын хэн нь андуурав?
    2017/01/04
    Шинэ он гармагц улс төрийн хүрээнийхэн энэ онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал хандуулж эхэллээ. УИХ-ын нэр бүхий гишүүд 2016 оны 12 дугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ.

    Уг хуулийн төсөлтэй холбогдуулан МАХН-аас сонгогдсон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү улс төрийн байр сууриа илэрхийлж, намын гишүүд дэмжигчдийн хамт намын төв байрандаа хэвлэлийн хурал хийсэн юм.

    Мөн тэрээр өчигдөр өөрийн твиттер хуудаснаа: “Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өргөн баригдсан байна. энэ хууль батлагдвал МАН-аас өөр нам ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх боломжгүй юм байна” хэмээн жиргэсэн. Эндээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь нарын сошиал сүлжээн дэх ”маргаан” эхэлсэн гэж болно.

    Учир нь энэхүү жиргээний хариуд Н.Оюундарь: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хамтдаа өргөн мэдүүлсэн бус уу?” хэмээн жиргэжээ.

    Хоёр гишүүний харилцан жиргээ

    Энэ ”маргаан”-ыг тасалбар болгох үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэн, хэн гишүүн өргөн барьсан болохыг нягтлах харахад, үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан байх юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн гишүүдийн нэрс, гарын үсэг
    Он солигдох мөч ойртсон сүүлийн өдрүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд 40 гаруй хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Тиймээс хэдхэн хоногт маш олон хуулийн төсөл угсруулан өргөн барьсны улмаас УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэнтэй, ямар хуулийн төсөл өргөн барьснаа мартаж будилсан бололтой ийнхүү гайхан жиргэжээ гэж үзэж болохоор байна.

    Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарийн жиргээндээ хавсаргасан зурганд О.Баасанхүү яагаад байсныг албаны эх сурвалжаас лавлахад уг зураг нь “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барьж байх үеийн зураг гэсэн тайлбар өглөө.

    Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ, ямар хуулийн төсөлд гарын үсэг зурж буй гэдгээ эхлээд нягталж байж зурмаар санагдах юм. Ард түмэн чинь харж байгаа шүү дээ.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
    Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
    2017/01/03
    Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Орон сууцны найман хувийн зээл хэвийн олгогдож байна
    Орон сууцны найман хувийн зээл хэвийн олгогдож байна
    2017/01/03
    Орон сууцны найман хувийн зээл хэвийн олгогдож байна
  • О.Баасанхүү: Н.Удвалыг өрөнд оруулсан шиг зүйл болохгүй
    О.Баасанхүү: Н.Удвалыг өрөнд оруулсан шиг зүйл болохгүй
    2017/01/03
    О.Баасанхүү: Н.Удвалыг өрөнд оруулсан шиг зүйл болохгүй
37 38 39 40 41 42 43