Чуулган: Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй
2017/01/05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ. Тус хуулийг өмнөх парламентын үед баталж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжихээр хуульчилсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэхэд зарим нэг өөрчлөлт тусгах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн тул өнгөрсөн сарын сүүлчээр хуулийн төслийг өргөн барьсан юм.  

Хэлэлцүүлгийн шатанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, "Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хууль өргөн барих эрхтэй. Эдгээр хууль санаачлагчид энэ хуулиар хууль тогтоолыг боловсруулахдаа 6 аргачлалыг ашиглах юм. Гэхдээ Засгийн газраас жил бүр өргөн барьдаг оны төсөв, үндсэн чиглэл гэх зэрэг хуулийн төсөлд дээрх аргачлалыг ашиглах шаардлагатай биш" гэсэн тайлбар хийв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин