Зарим ЭСЯ-ыг татан буулгахыг эсэргүүцэв
2017/01/04

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.01.04/ болж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрөв болгон нэмэгдүүлж байна. Мөн гадаад харилцааны салбарынхны цалин, нийгмийн хангамж тааруугаас хэлний өндөр мэдлэгтэй ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэсчээ. Иймээс Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай гэж үзэн, хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх. Хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааг нь хангах зохицуулалтыг дээрх хуульд тусгажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин