Ардчилсан нам шинэ дүрмийнхээ хүрээнд дөрвөн дэд даргатай байхаар заасан. Энэ дагуу дэд даргаар хэнийг тавих вэ гэх асуудал яригдаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа АН-ын дэд даргад нэрээ дэвшүүлэхээр болжээ.
З.Нарантуяа гишүүнийг тус албанд хамгийн их тохирох хүн гэж намынхан нь үзэж байгаа гэнэ.
Учир нь намын дэд даргыг УИХ-ын гишүүн хаших нь бүлгээрээ дамжуулж, УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлогоо хууль, тогтоомжид тусгуулах боломжтой гэж үзжээ.
Сэтгэгдэл байхгүй байна