УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хүлээж авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол, Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьсан юм.
Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, олонхи нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн бол өнөөдөр ийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулж, гэм буруутай эсэхээ тогтоолгох ёстой гэж үзлээ.
Ийнхүү энэ хаврын улс төрд шуурга тавьсан, хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон гишүүд хуулийн байгууллагад шалгуулах нөхцөл бүрдлээ. Хэн хэн нь өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байсан тэд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь түдгэлзсэний дараа юу ярих, хэрэг явдал хэрхэн шийдэгдэх нь анхааралд үлдэж байна.
Т.ЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна