УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.14/ ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлаарх нууц санал хураалтад чуулганы хуралдаанд оролцсон 60 гишүүнээс 45 нь буюу 75 хувь нь дэмжсэн байна.
Хүчингийн хэрэгт нэр холбогдож, цагдаагийн байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гаригт /2018.06.11/ УИХ-ын даргад өгсөн билээ.
Б.СЭЦЭН
Сэтгэгдэл байхгүй байна