2017 онд тэтгэврийн нас нэмэгдэхгүй
2017/03/20
Сангийн яамнаас ОУВС-тай хамтран мэдээлэл хийхдээ 2037 он гэхэд тэтгэврийн нас 65 нас болно гэж мэдэгдсэн. Тиймээс ч олон нийтийн дунд 2037 оноос тэтгэвэрт гарах насны хэмжээ өөрчлөгдөнө гэсэн ойлголт бий болов. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд буй ийм эмзэгтэй цаг үед тэтгэврийн насыг ямар үечлэлээр хэрхэн наашлуулж буйгаа тайлбарлах нь эрх баригч намын хувьд шүдний өвчин болоод байна.