Улсын Дээд Шүүх өчигдөр хуралдаж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэр гаргасан.
Уг шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж эхэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна