АН-ын даргыг бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ
2017/03/15

Намын шинэчлэлийн хүрээнд Ардчилсан намын VI, VII их хурлаас баталсан дүрмээ Ардчилсан намаас Дээд шүүхэд яг одоо бүртгүүлэхээр хандаад байна. Энэхүү дүрмийн хариуцлага тооцох зохицуулалт, дотоод ардчиллыг хамгаалсан заалтуудыг намын удирдлагууд сэмхэн зассан гэж дүрмийг боловсруулсан ажлын хэсгийн мэдэгдээд байгаа юм. "Улсын Дээд Шүүхэд бүртгүүлээгүй дүрмээр тоглолт хийж эхэлсэн" гэж хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү нар мэдэгдсэн юм.

Тэгвэл "Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. 

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

Харин Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан Намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг бүртгэлээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин