УИХ-ын гишүүн асан Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн талаар мэдээлэл хийж байв.

Тэрбээр "ТТЭНН-аас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг нийтэд зарласан билээ.
2012 онд Ц.Элэгдорж “Оюу Толгой” компаний Brain Marsden гэгчтэй Р13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 360 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан.
2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж 3 сая хүртэл америк доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан...” зэрэг ноцтой баримтуудыг дэлгэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа эл хэрэг нийслэлийн прокурорт шилжсэн тухай бичжээ.
Сэтгэгдэл (2)