Сонгууль өгөх эрхтэй эсэхээ шалгах боломжтой
2017/03/14

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Үүнтэй холбогдуулан, Сонгуулийн ерөнхий хороо болон сонгуулийн зохион байгуулалтад оролцдог байгууллагууд тус тусын үүргийнхээ дагуу бэлтгэл ажлаа хангаж байна.

Тухайлбал, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас өмнө тухайн засаг захиргааныхаа сонгуулийн хэсгийг байгуулсан. Мөн Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон аж.

Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвсэл 6.8, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааныхаа хуваарийн дагуу хангагдаж байна. Түүнчлэн Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргажээ.

Иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ www.burtgel.mn хаягаар орж шалгах боломжтой юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин