УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаа танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг намрын чуулган хаагдахаас өмнө хэлэлцэх ёстой” гэсэн юм. Түүний саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэмжиж байгаагаа ч мэдэгдсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гээд бүгд яриад байх юм. Гэтэл 51 хувьтай холбоотой асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ? Нэг байнгын хороо ажлын хэсэг гаргаад шалгадаг биш. УИХ-аас ажлын хэсэг томилоод 51 болон 49 хувийн асуудлыг хамт шалгах ёстой” гэв.
Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирээгүй. Энэ үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч талынх нь хүмүүс нэг талын дүгнэлтийг үндэслэж тулгалт хийж байна гэсэн утга бүхий бичиг ирүүлсэн. С.Эрдэнэ гишүүний хэлсэн 49, 51 хувийг шалгах ажлын хэсгийг чуулганаар хэлэлцэх шаардлагагүй” гэлээ. Яг одоо Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Сэтгэгдэл байхгүй байна