Тэрбум төгрөгний татвараас зайлхийсэн гэх ”Хан шашир” ХХК-ийг ШАЛГАЯ
2017/10/02
Монголын баялагыг Хятадууд хууль бусаар үнэгүй ашиглаж цөлмөж байгаа талаар иргэд онцолсоор байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа “Хан шашир” ххк жонш олборлож их хэмжээгээр гадаад борлуулт хийж ашиг олсон боловч Монголын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж ашигт малтмал ашигласны төлөө улсын төсөвт төлөх ёстой 1 тэрбум гаруй нөхөн төлбөрийг төлөхөөс зайлхийсэн үйлдэл гаргажээ.
Үүнээс гадна Монголын ашигт малтмалын тухай хуулиар монгол хятад ажилчины тоо 10:1 байх ёстой ба илүү гарсан ажилчин бүрийн тоогоор 2 сая төгрөгийг нөхөн төлбөр болгон орон нутгийн төсөвт төлөх ёстой боловч төлөлгүй нуун дарагдуулсан зэрэг ноцтой баримтыг ажилчид нь дэлгэлээ.
Мөн Захирал Пан нь хуурамч бичиг баримт бүрдүүлж лицензийн наймаа хийж эрүү үүсэн шалгагдаж байсан боловч хэрэг нь замхаран алга болсон зэрэг уг компанитай холбоотой багагүй асуудал байгаа аж. Тиймээс хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа иймэрхүү компанийг хууль хяналтынхан болон холбогдох газрууд анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй байна
Бид энэ асуудлаар эргэн мэдээ мэдээлэл, баримтыг дэлгэх болно.