Гэр бүлийн долоон хүний аминд хүрсэн осолтой холбоотой гэх Ланд Круйзерийг олжээ
2017/10/04

Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр нэг гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Энэ хэрэгт холбогдуулан ослын үеэр тус замд зорчиж байсан мөнгөлөг саарал өнгийн “Ланд круйзер-100” маркийн автомашиныг эрэн сурвалжилж олж тогтоон, уг хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Уг автомашиныг 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс олж тогтоожээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин