15 давхарын дээврээс үсрэх гэж байсан залууг эсэн мэнд буулгажээ
2017/10/04

Өнгөрсөн мягмар гаригт буюу аравдугаар сарын 3-ны өдрийн 17:33 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны орон сууцны 20 дугаар байрны 15 дугаар давхарын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Тус дуудлага дагуу Нийслэлийн Аврах ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж, иргэн Т (22 настай, эрэгтэй)-г эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин