Бэр гуйхаар очоод амиа алдсан хэрэг гарчээ
2017/10/11

Бэр гуйхаар худындаа очоод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 53 настай эрэгтэй архинд хордсон байдалтайгаар гаднаа ямар нэгэн ил шархгүй амь насаа алдсан байжээ.Юу болсоныг тодруулбал бэр гуйж очсон айл нь их хэмжээний архи шахаж уулгасан гэх бөгөөд үүний улмаас талийгаач архинд хордож зүрх нь зогссон бололтой. Талийгаачийн хувьд хүргэний талын авга ах нь юм байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • OONGEE
    Үхтэл нь архиар шахаад хоёр хөлөөр нь биш дөрөв хөллүүлээд мөлхүүлж гаргавал сайн гэдэг мухар сүсгийн үр дүн энэ дээ. Африкийн ширэнгэн ойд ч хоцоргдсонд тооцогдох байхаа энэ монгол уламжлал. Их архи уувал үхэж магадгүй тиймээс хэзээ ч бэр гуйж чадахгүй гэсэн бодолтой олон хүмүүс байгаа. Ойд хүүхдийнхээ памперсийг аваачиж хая зэрэг олон дүрэм журам зохиогдоно тэрийг нь хуулиасаа илүү мөрдөнө. 21-р зуун шдээ.боливол яанаа монголчуудаа
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
Сонин хачин