Энэ сарын 29-нд тусгай дуут дохиотой 17-93 УБҮ дугаарын автомашины жолооч цагдааг хэл амаар доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Машины жолооч цагдаагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, салаавч гарган танхайрчээ. Тухайн иргэний энэ үйлдэлд хуулийн хариуцлага тооцно гэдгийг албаныхан онцлоод буй.
Шаардлага тавьсан төрийн цагдаагийн өмнөөс салаавч гарган танхайрч байгаа этгээдийг Л.Элдэв-Очир гишүүний хүргэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү гэхчилэн мэдээлсээр байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “ташаа мэдээлэл” гэдгийг цахим хаягаараа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Уг этгээдийг огт танихгүй, надтай ямар нэгэн холбоогүй” хэмээлээ.
Сэтгэгдэл байхгүй байна