УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг шүүж байна
2017/10/16

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг сонгуулийн үеэр гадаад иргэнээс хандив 50 сая вон авсан хэрэгт буруутган, анхан шатны шүүхээс  1,4 сая торгууль, хандив болох 50 сая воныг улсын орлого болгох шийдвэр гарсан. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг гомдлыг яг одоо давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин