100 айлын барилгын материалын захыг нүүлгэх үү?
2018/04/02
НИТХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, НИТХ-ын бүтцийг өөрчлөх, “Хуралдааны дэг”-д өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга ажлын хэсгийн хийсэн ажлаа танилцуулж, түүний хүргэсэн танилцуулгатай холбоотойгоор Хурлын төлөөлөгчид саналаа хэллээ. Төлөөлөгчдийн саналаас хүргэе.