Хүүхдийн хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээе уриатай “Дахин тэвчихгүй” жагсаал гуравдугаар сарын 31-ны өдөр Сүхбаатарын талбайд 11:00 цагаас өдрийн 14:00 цаг хүртэл үргэлжиллээ. Мөн гадаад улсад суугаа Монголчууд болон аймаг орон нутгуудад оршин суугаа иргэд өөр өөрийн оршин суугаа орон нутагтаа ижил зорилгоор өөр өөрийн үзэл бодлын доор жагсаал цуглааныг зэрэг эхлүүлжээ.
Уг жагсаалд 411,000 гаруй үр хүүхдээ хайрлан халамжлахыг зорьдог эцэг эхчүүд, оюутан залуучууд, олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн юм. Монгол Улсын үндсэн хуулиар хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд хүүхдийн зөрчигдөж байгаа эрхийг хамгаалж, хүүхдийн хүчирхийллийн талаарх тодорхой хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах, санал хүргүүлэх зорилгоор тус хөдөлгөөн зохион байгуулагдсан. Тус хөдөлгөөнд ирсэн хүмүүсийн зорилго нэг хүслийг, гарын үсгийн хамт МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, МУ-ыг ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж, 7 хоногийн дараа хариугаа авна гэдгээ мэдэгдлээ.
Т.Батцэнгэл
Сэтгэгдэл байхгүй байна