Хөрөнгөтнүүдийн өмнө төр хэдий болтол хүчин мөхөсдөх вэ?
2018/04/02

Зайсан толгойн зүүн энгэрийг зөвшөөрөлгүйгээр ухаж, байгаль хамгаалагч, цагдаа нар тоног, төхөөрөмжийг нь зогсоож чадахгүй сэтгүлчдээс тусламж гуйсан мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Энэ дагуу сэтгүүлчид тухайн газарт очиж, мэдээлэл бэлтгэхэд иргэн О.Одсүрэн гэгч этгээд ямар ч зөвшөөрөлгүйгээр Зайсангийн зүүн энгэрийг ухаж, цагдаа, байгаль хамгаалагч нарын шаардлагыг хүлээж авахгүй байсан нь тодорхой болжээ. О.Одсүрэн нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн үеэл дүү юм байна. 

Нийслэлийн прокурорын газраас дээрх газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай тогтоол гаргаж, иргэн О.Одсүрэнд хүргүүлсэн ч тогтоолыг үл ойшоон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байжээ. Тиймээс тухайн үед БОАЖЯ, ЦЕГ-ын зүгээс зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байсан иргэн О.Одсүрэнгийн машин, техникийг зогсоосон байна. Гэсэн ч  тэрбээр Зайсан толгойн зүүн энгэрийг хашиж, дахин ухаж эхэлжээ.

Үйл явдлын мөрөөр сурвалжлахад бодит байдал ямар байсныг нуршилгүйгээр хүргэж байна.  

Бичлэг үзэх ХОЛБООС https://www.youtube.com/watch?time_continue=283&v=_FfEoEcbQMQ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин