Монголбанк 41 мянган иргэнийг “хар данс”-наас гаргана
2018/03/21

Монголбанкны зээлийн мэдээллийн санд “чанаргүй зээлдэгч” хэмээн бүртгэгдсэн 41 мянга гаруй иргэний мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар шийджээ. Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос илүүгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байх гэнэ. Нийт 41085 иргэний мэдээлэл дээр нөхцөлийг хангажээ.

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хэрэгжиж буй энэ арга хэмжээ нь харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртээх ач холбогдолтой нэг удаагийн бодлогын арга хэмжээ юм.

Монголбанкнаас өнгөрсөн жилийн хоёрдугаар сард мөн 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулж байсан юм. Түүнд анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй, тэрхүү зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс илүүгүй, зээлдэгч нь зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч түүнийгээ 2017 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө төлж барагдуулсан иргэд хамрагджээ.
 

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин