Скандал: Салалтаа “Range Rover”-оор үнэлж, ханш тогтоосон Агийгийн ФОТО ФАКТ !
2015/07/21

Магадгүй “Дуулахаасаа илүү тачааддаг” гэх тодотгол “Киви” хамтлагийн хамгийн оновчтой дүрслэл байж болох. Тэдний камерын өмнө хэрхэн аяглаж, нүүрээ яаж будсан, юу өмссөнийг харахаас яг дууг нь онцгойлон сонсдог хүн хэд байдаг бол? Оросын “Виагра” хамтлагийн монгол хуулбар гэмээр үзэсгэлэнт охидоор имиж хийдэг “Киви” тэртээ 2004 онд байгуулагдаж байв. Нэг мэдэхэд 11 жил өнгөрч, 11 настай хамтлаг болжээ. Хамтлагийн гишүүдээс хар, шар хоёр нь солигддоггүй бол Ази төрхтэй гишүүн нь энэ хүртэл 4 удаа солигдсон байх юм. П.Алтанцэцэг буюу Агий хэмээх охин дунд сургуулийн сурагчийн ширээнээс энэ хамтлагт орсон. Хамтлагийн нэг гишүүн нь гэрийн эзэгтэй болж нөгөө нь соло уран бүтээл хийж эхэлсэн нь Агийг ганцаардахад хүргэж байгаа болов уу. Тэгвэл “Киви”-гийн Ази төрхтэй гишүүн энэ хугацаанд амьдралдаа хэрхэн manage хийснийг та бүхэнд сонирхуулахаар скандал онцоллоо.

FACT 1: Агий энэ жил 26 настай, биеийн өндөр 174 см. 45 дугаар сургуулийн сурагч байсан тэрбээр төгсөлтөө “Гэгээрэл” дунд сургуульд хийсэн байдаг. Ихэнх хүмүүс түүнийг дээд сургуульд орохын оронд дуулж хуурдаж явсан гэж боддог. Яг аль сургууль төгссөн талаар мэдээлэл байдаггүй ч банкны эдийн засагч мэргэжилтэй гэх юм билээ. Хилэнцийн ордны бүсгүй маань айлын ганц охин, дээрээ нэг ахтай. Хамтлагт орохоосоо өмнө “Монгол модель” агентлагт загвар өмсдөг байсан. Түүгээр ч барахгүй мэргэжлийн хэд хэдэн тэмцээнээс шагнал хүртээд байсан өсөх ирээдүйтэй модель. Харин монголоор нэг гунхах сайхан охид дундаас “Киви”-д онцгойлон шилэгдсэн нь хамтлагийн гишүүн Намуунаатай багын найз байсантай нь холбоотой.

FACT 2: Рок поп хамтлагийн бүсгүйчүүд дундаас хамгийн дур булаам нь хэн болохыг тодруулах санал асуулгад Агий удаа дараа тэргүүлж байв. Бүсгүйчүүд бүгд таримал гоо үзэсгэлэнг илүүд үзэж мэс засалд хошууран дурлах болсон энэ үед тэр анх гарч ирсэн төрхөө хадгалж байгаа цор ганц нь гэж хэлж болно. Төрөлхийн гоо үзэсгэлэн даруухан төрх нь түүний имиж гэлтэй.

FACT 3: Эгэл жирийн гэр бүлээс гаралтай ч үеийнхнээсээ хамаагүй эрт амьдралд хөлөө олох сайхан завшааныг урлагийн буян түүнд олгов. “Gucci”, “Versace”-г үеийнхэн нь ойроос ч хараагүй байх насанд тэр аль хэдийнэ гоёод эхэлчихсэн байсан. Түүний цүнх, гутал, даашинз бүгд энэ брэндийнх гэдэг. Гэсэн ч LV-гийн ганц цүнхэндээ их дуртай бололтой үргэлж барьж яваа харагддаг. Бүр дөрвөн ч удаа манай дуранд энэ цүнхтэйгээ өртсөн байна шүү.

FACT 4: Түүний анхны болзоот хархүү экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийн хүү Г.Эрдэнэ байлаа. Ээжийн хамтаар хоолны газрын сүлжээний бизнес эрхэлдэг Г.Эрдэнэ залуу боловч бийлэгжүү эр.  Дуучин бүсгүй гэнэтхэн 70 саяын үнэтэй “Infiniti FX35” машинаар гангарах болсон нь ерөнхийлөгчийн гэр бүлийн хаялга гэлцэх хүн олон байв. Гэсэн ч Агий өөрөө энэ машиныг авсан гэж тас гүрийсэн.

FACT 5: Бааранд түүнээс болж залуус зодолдон буун дуу гаргаж хутга мэсэндээ хүрсэн явдал нэг хэсэг дуулиан тарив. Тулаанчдын нэг нь экс найз залуу Г.Эрдэнэ нь байсан бол нөгөө нь Х.Мэгэддорж. Хэн нь Агийтай хамт гарч явах эсэх дээр санал зөрөлдсөн гэх юм билээ. Агий экстэйгээ өөр залуутай явж байгаад таарсан байж болох юм гэж хүмүүс таамаг дэвшүүлж байв. Нээрээ ч тийм байдалтай халз тулгарах эвгүй байх шүү. Хэдий салсан ч гэсэн болж өгвөл таарахгүй зөрөхөд гэмгүй ч биз.

FACT 6: Түүнийг сайхан бүсгүйчүүдийн эрлэг Асашёорюү Д.Дагвадоржтой нууц амрагийн холбоотой байсан гэлцдэг. Хачирхалтай нь Агий бусад залуустайгаа хөтлөлцөн гүйж хэвлэлийн дуран хараанд өртчихдөг бол Асатай хамт явж харагдаагүй. Нууц амраг нууц л байхгүй бол нэрнийхээ утгыг илэрхийлж чадахгүй биз. Харин түүний дараагийн ил романс ZZ байлаа. Дуучин, яруу найрагчийн дээр царайлаг тул үргэлж бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг  ZZ Мартагаасаа салсны дараа Агийтай сэтгэлийн шархаа анагаасан бололтой. Үерхэлээ нууцалж нууцалж бас л хэвлэлийнхэнд баригдсан хоёр доо.

FACT 7: Агий Б.Баттулга хэмээх энэ залуутай гурван жилийн турш хамт байсан нь бараг зарим хүмүүсийн хувьд гэрлэж бараалахаар хугацаа юм. Б.Баттулга бол Канад, Америк, Мексикт олон жилийн турш ажилласан Монголд цөөхөн байдаг хайгуулын өрмийн инженер мэргэжилтэй эр. Олон залууст мэддэг чаддагаа зааж өгч уул уурхайн салбарт хувь нэмрээ оруулж буй тэрбээр ажилсаг хичээнгүйгээрээ үнэлэгдсэн нэгэн. Хосууд хамтдаа тоглолт үзэж цагийг тун хөгжилтэй өнгөрүүлж байсан ч нэг мэдэхэд хоёр тийш болсон билээ. Бас л хурим болсонгүй. Энэ хооронд хамтлагийн нэг гишүүн нь айл гэрийн эзэгтэй болж нөгөө нь бие даан уран бүтээл хийв. Харин Агий уран бүтээлч тал дээр төдий л санаа зовсон шинжгүй.

FACT 8: Нэг мэдэхэд Агийгийн сольсон залуус ил, далд нь тоогоо алдав. Түүний хамгийн сүүлийн сонголт эрхэм гишүүн, “МАК”-ын эрх агь Н.Номтойбаяр. Гэргий нь хоёр дахь хүүхдийг нь төрүүлэн нялх биетэй байх үед гэнэт салж буйгаа ил болгосон Н.Номтойбаярын болзсон эхний бүсгүй Агий биш юм. Ард түмний мисс Д.Ариунцэцэгийн дараа болзсон гэсэн үг. Хачирхалтай нь Агий хамтлагийн гишүүн Укагийн ээж Т.Замандаар засал хийлгэн байж Н.Номтойбаярыг өөртөө татсан гэх. Бөөгийн хүчтэй заслын арганд орсон уу Н.Номтойбаяр түүнд унаж туссан. Гэсэн ч Агий түүний өмнө нь холбогдсон бүсгүйчүүдийг бодвол урд нь амьдрал зохиогоогүй, хүүхэдгүй гэдэг утгаараа давуу талтай байсан байж мэдэх юм.

Хамтлагтаа л залуу нь болохоос Агий аль хэдийнэ гэр бүл зохиох насанд хүрсэн билээ. Дуулиантай эхэлсэн тэдний романс гадаадад аялан халуухан үргэлжлэв. Гэвч бичсэн мэдээний бэх нь хатаагүй байхад дөнгөж сая салалт нь чих дэлсэв. Богино хугацаанд л болзсон хоёр маань эв найртайгаар хоёр тийш болсон гэх. Агий энэ болзоонд багагүй хүч тавьж, нэр төр нь ч хэвлэлээр салам унасных төлбөрөө хангалттай авсан гэж үзэж болохоор. Эрхэм гишүүн түүнд “Range Rover”авч өгөн салжээ.

Түүний дараагийн болзоот залуу хэн бэ? Салалтын ханшаа шударгаар, ил цагаан тогтоосон нь магадгүй тэр ганцаараа байж мэдэх юм. Хүнээс юм авсан ч аваагүй гэж тас гүрийн хоногийн хоолоо яая гэж байгаа ээж аавыгаа саятны дүрд тоглуулахын оронд энэ нь дээр ч юм шиг. Авсан өгсөндөө өлзийтэй залуу нас, гоо зүсээрээ гоёж хөнжлийг нь дулаацуулсан бол ханш тогтоох нь чухал ч биз. Бэлтэй эрчүүдийг дамжин хөлжиж яваа түүнд жөтөөрхөх бүсгүйчүүд амжилт хүсэж буйгаасаа ч олон биз. Магадгүй Агий “Киви”-гийн түүхэнд хамгийн менежмэнт сайтай бүсгүйгээр бичигдэх нь. Хүнтэй гэрлэхгүй, бие давхар болохгүй гэсэн хатуу гэрээг тэр биелүүлж байна. Тэр хатуу гэрээнд хэн нэгнээс үнэтэй бэлэг авахгүй, хэдэн эртэй нэр холбогдох эсэх талаар заалт байхгүй билээ. Хуулийн цоорхой гэдэг шиг гэрээнд ч бас цоорхой байна шүү.

Эх сурвалж: “Гранд сэтгүүл”

Бэлтгэсэн Д.Сэргэлэн, Д.Цэгц

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (114)

  • hotoch
    hunii amidrald ymar ih hushuu durdeg setguul be iim yumaa setguuli n orshin togtnoj ahilchid n hooloo olj iddeg u zeb ch bai buruu ch bai ter hunii l amidral
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • tsoomoo
    arai l denduu huniig bichhiimaa tegsen ch ymuu ugui ch ymuu barag shuud l iim biee uneldeg gd bichtsen bshdee
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Унэтэй яшка даа.оноогийн хорвоогийн жам ёс тийм болчихсон хойно одоо яахавдээ
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Яасан аймар бичдэг юм бэ
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • zochin
    Агий чи энэ номбаяртай явалдаад царай зүс нь аймар болцон бна лээ хархад шууд мэдэгдэж бсан эдлүүлээд одоо энэ зурган дээр бгаа эрдэнэ баттулга гээд залуучуудыхан аль нь аваад суучгүй тэгсэн бол одоо хүн шиг явж бхгуюу
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Yag unen!
    Tsagaa bolohlr ene 3g ehner bolgoj avh eruul saruul oyun uhaantai zaluus oldohgui l bh daa!!
    2016 оны 02 сарын 25
  • Togoldor
    Tsarai muutain bee baliar xaltar um eniig xoorxon gevel melmiindee loom zoolgojdee xaxaxa. Ooroo setgegdel bicheed ooriigoo goeoor bicheed, bichuuleed bgaan bishuu estoi alia xuuxen bndaa
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • zochin
    hurhun ohin yumaa gehdee mongol ohin boohor jaahan urt tseejtei bogino hultei yum bna
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Nuuree het budah yumaa. Bas iim boginohon yubka omsood guigeed bhaar erchuudiig tatahgui yahavdee. Za tegeed chaddag chaddag yumaaraa l hooloo olj iddeg horvoo shu de!
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • kkk
    Homsogoo bahim haraar shivuulsen bgaa bizde kkk
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин
    заа юу нь тоогоо алддаг юм, харин ч үнэхээр рэнж ровер салгаж чадаж байгаа бол болжийншдээ,
    2015 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин
    Агий бол ямар ч засал хийлгээгуй торолхийн хоорхон охин.Яаж ч муулах гээд хэрэггуй дээ.Хараад л баймаар сайхан охин доо.Сайхан юмыг хулээн зовшоорч сурвал яасийм.
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • hun
    Bogson biyeere tseejin biyee tejeej yvaa ydarsan amitan chaavaas.
    2015 оны 08 сарын 30 | Хариулах
  • irged
    za tiimee bi ugaasaa yawaldsaar bh bolno daraa ni xentei yawxaa toochgolson shu
    2015 оны 08 сарын 30 | Хариулах
  • irged
    xvntei yawaldgvi bolch agii gaigvi l emegtei shu daanch ih yawaldax yuma ooroo ch tegeed neex tooxgvi xarinch yawaldaj chadaj bgaada ih bayartai bh shig bna te Agii
    2015 оны 08 сарын 30 | Хариулах
  • irgen
    end namuunaatai xamt kurtikee bariad yawj bga zurgan deer dawxar ervvtei bolson xaragdaj bna ter suuj bgaa zurgan deer bol yag l ewdreegvi xvn amitantai yawaldaagvi bsan ve tegeed xoorxon garsan zurag xvn amitant ih yawaldxaar nvvr tsarai ni xvrtel muuxai boldog xamag shim shvvsiig ni sorj bga erchvvd
    2015 оны 08 сарын 30 | Хариулах
  • LMAO
    Chinii hair chin Aagii-iin ehnii alhaltand l gologdono shu. Tsogoo ch geh shig alia nertei gar ve. Wahaha LMAO
    2015 оны 08 сарын 30
  • xaxa
    ene nomtoibayar arai l shorongiin tsaraitai yum bayachuudiin xvvxdvvd dandaa l tsarai muut bh yum burhan uuchlal guij noxon tolbor olgodog yum
    2015 оны 08 сарын 30 | Хариулах
  • emee
    Ene duuchin yum uu. Yamar duu duuldag yum be
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин
    umhii saltaatai yashka tsaraitai 3 haltar, kiwig harahaar l yanhnuud sanagdaad bdiin, huvtsaslalt budalt bol bish ee, setgegdluud bugd l am muutai, dandaa l muu muuhaigaar bichsen bndag, yag unen shd, ene huuhen er erguulehees uur aviyas muutai sunatsan umhii saltaagaaraa uuriiguu uud i tatdag buzar huuhen bn daa
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
    • Yag unen!
      Tsagaa bolohlr ene 3g ehner bolgoj avh eruul saruul oyun uhaantai zaluus oldohgui l bh daa!!
      2015 оны 08 сарын 11
  • Зочин
    salaltaa gesnees saltaagaa geech
    2015 оны 08 сарын 09 | Хариулах
  • Geme
    ugaasa alaara tduulku bol amjilt vgvi bitch shdee naadchin
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Zochin
    Ooroo orj ireed l ooriigoo nomtoibayartaigaa gerel geed bicheed suuh yum chamaas oor hen ch teneg bish l bol ger bultei huntei gerel gej helehgui yanhan huuhen.
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Batmaa
    Hunii huviin amidral. Hamaagui ingej bichij bolohgui baihaa.setguul zuin yamar ch soyl alga. Mongolchuud ene ohiniig odoo zugeer bailgahgui de. Nomtoitoigoo gerlevel yasiin. Humuusiin hel am aimaar chii duu mini. Ataarhagch nariin ohid olon ene ohiniig urvdchihluu. Saihan busguin zaluu nas shuu de
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Gan
    Heg ih budaagui l b na sh de
    2015 оны 08 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИГ
    ЁСТОЙ БУДАГГҮЙ Л БОЛ ХҮН АЙМААР ЮМ БИЛЭЭ ВИЛА ВИСТА БАЙСАНД Л СУУЖ БДАГ ОЧИЖ ХАРААРАЙ
    2015 оны 08 сарын 04 | Хариулах
  • Gana
    Duuchin hun gehed ih daruu haragdaj bna. Goo uzesgelen bol bnaa baina
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • tsogoo
    minii hairaas davah um neg ch alga
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
    • LMAO
      Chinii hair chin Aagii-iin ehnii alhaltand l gologdono shu. Tsogoo ch geh shig alia nertei gar ve. Wahaha LMAO
      2015 оны 08 сарын 02
  • Зочин
    Хэн нэгний тухай бичихдээ тодорхой баримттай бичих хэрэгтэй биздээ. Яагаад иймэрхүү мэдээлэл бичдэгийг чинь сайн ойлгож байна. Хүмүүс элдэв янзын хов живд дуртайгаас хойш. Гэсэн ч ядаж баримттай зураг нтртэй нь хамт орууулах хэрэгтэй шдээ. Энд ямар ч баримт болох зураг алга. Та нар чин сэтгүүлч биздээ.
    2015 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Negent bieeree mungu olj baigaa bol bugs hiilgechihvel zugeer yum. Havtgai yumaa. Bas hul n bogino tseej n urt yum. Zasvart orvol Odgereliig davah baihdaa
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
Сонин хачин