Урлагийн эмэгтэйчүүдээс дээгүүр боловсролтой дууч бүсгүй. Дуулах нь угтаа түүний хобби. Бизнес эрхэлдэг тэрбээр багаасаа урлаг уран сайханд өөрийнхөө авьяасыг сойсон. Тиймээс ч урлагаа бүрэн орхиж чаддаггүй гэж ярих дуртай. Харин өрөөл бусад түүнийг мисс, дуучин, бизнесмэн бүсгүй хэмээн аль дуртайгаараа тодорхойлчихдог гэхэд хилсдэхгүй.
Дуу хууртай бага нас
Тэрбээр 10 дугаар ангидаа Барилгын зургийн институтын дэргэдэх “Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байв. Тэр үед гитараа үүрээд орцонд дуулах нь нийтлэг хэв маяг бөгөөд Лхамаа орос сургуульд сурч байсан болохоор янз бүрийн урлаг уран сайхны тэмцээнүүдэд сургуулийнхаа төлөөлөл болж оролцоно. Голдуу Оросын поп дуунуудыг дуулна. Бусдын л адил дуутай хууртай эгэл жирийн бага нас. Гэвч эцэг эх нь урлагийн амьдралаар явуулахгүй хэмээн шаардсаны үндсэн дээр СЭЗДС-д элсэн оров. Ингэснээр урлагаа нэг хэсэг хаясан ч зүрх сэтгэлээсээ хэзээ ч салгаагүй гэж дурсдаг. Эдийн засгийн сургууль төгсөөд “Ард” банкинаас амьдралын гараагаа эхэлсэн тэрээр дараа нь АНУ-руу сурахаар явсан ч эргэж ирээд америк мэргэжилтнүүдтэй хамтран 4-р цахилгаан станцын тоног төхөөрөмж шинэчлэх ажилд гар бие оролцсон байдаг.
Анхны амьдралын нижгэр хурим
Түүний нөхөр эдийн засгийн чиглэлээр Япон улсад докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн байв. Тэд 1991 онд 20-хон настай юу ч мэдэхгүй хүүхдүүд байхдаа амьдрал зохиож нижгэр хурим хийлээ. Тэдний хуриманд Засгийн газрын баазад Солонгосоос ирж байсан 10 ш “Эксел” маркийн машин үйлчилж хотын гудмыг цочроож, хүмүүсийг алмайруулж байсан гэдэг. “Эксел” нь тухайн үедээ одоогийнхоор бол Benz G klass байсан юмдаг уу даа.
Урлагт жинхэнээсээ хөл тавьсан нь
Ажил амьдралын замналын хажуугаар 1998 онд “Бодол” хэмээх дуугаа дуулж урлагт хөл тавих том алхамаа тэр хийж чаджээ. 1990-ээд оны эхээр жааз дуу мэр сэр л дуулддаг байсан үед жинхэнэ монгол блюз дуу болон гарч ирсэн гэдэг.Ингээд Р.Лхамаа поп хатагтай Сараа, эрос хатагтай Ариунаа, поп дива С.Алтанцэцэг, С.Наран нарын араас тэс өөрөөр дуулж дөвийж гарч ирсэн дуучин боллоо.
Эрдмийн аянд хилийн чанад руу
Гэвч Р.Лхамаа энэ амжилтаа тэгтлээ хайхарсангүй. Нэг л өдөр тайзнаас холдож хилийн чанад руу хүлгийн жолоо залсан юм. Энэ нь боловсрол өвөртлөн ирэхээр одож буй түүний хүсэл эрмэлзэл, амбиц байлаа. Ийн тэр дипломын зэрэглэлээрээ бол дуучид дундаа хамгийн өндөр боловсролтойд тооцогддог болсон юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл (6)