• Ураныг эсэргүүцэгчид төв талбайд
    Ураныг эсэргүүцэгчид төв талбайд
    2014/06/09
    Нийслэлийн төв талбайд өнөөдөр эсэргүүцлийн цуглаан боллоо. Цуглааны талаарх зургийг эндээс сонирхоно уу.
  • “Автомашингүй өдөр”
    “Автомашингүй өдөр”
    2014/06/09
    Нийслэл маань бямба гариг /VI.07/-т амар амгаланг мэдэрлээ. “Автомашингүй өдөр” тохиож, албан хүчээр ч гэлээ төмөр хүлгээ гэртээ сойсон хотынхон алхаж, гүйж, дугуй унаж, агаарт нэг өдрийг өнгөрүүллээ. Гудамжинд тийм олон хүүхэд тоглон шулганахыг, гэрээ орхиж тийм олон хүн гадаа нарлахыг хараагүй уджээ. Автомашинаас татгалзсан өдрийг тохиолдуулан бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулсан нь ч нүдээ олж, үндэсний шигшээ багийн тамирчдаас эхлээд албан байгууллагаараа нэгдсэн хүмүүс биеийн тамираар хичээллэв. Жилдээ нэг удаа ингэж автомашинд хөл хорьдог. Харин дуу чимээ, ажил алба, замын түгжрэлээс өдөр ирэх бүр залхаж буй иргэд “Автомашингүй өдөр”-ийг жилд нэг биш нижгээд болгохыг хүсэж байна. Ингээд автомашингүй өдрийг зургаар харна уу.

  • Амьтдын тоглосон хөгжилтэй сурталчилгаа
    Амьтдын тоглосон хөгжилтэй сурталчилгаа
    2014/06/06
    Зөвхөн гэрийн тэжээвэр амьтдад зориулсан бүтээгдэхүүний сурталчилгаанд ч биш, та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүний сурталчилгаанд ч амьтдыг хэрхэн ашигласныг та бүхэн эндээс харах болно.
  • “Зуун жил шиг намар”
    “Зуун жил шиг намар”
    2014/06/05
    “Интерном” номын их дэлгүүрт өнөөдөр МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Оюунаагийн “Зуун жил шиг намар” номны нээлтээ хийлээ. Номондоо хүний амьдрал мөн чанар болоод, нөхөрлөл хайрын тухай бодол эргэцүүллээ түүвэрлэн гаргажээ.

    Тэрээр өмнө нь “Хүслийн хөх шувуу” /2002/, “Миний он цаг” /2003/, “Яруусахуй” /2004/, Шүлгэн шувуудын жиргээн /2005/, Навчсын эрхшээл дор /2008/ зэрэг яруу найраг, богино өгүүллэгийн номуудаа хэвлүүлж байсан бөгөөд Пушкин, М.Цветаева нарын шүлгийг орос хэлнээс хөрвүүлэн уншигчдын хүртээл болгож байсан юм.



    Г.БӨРТЭ
  • Нүд эргэм шат
    Нүд эргэм шат
    2014/06/05
    Фото зураг авах хамгийн сонирхолтой биетүүдээс нэрлэ гэвэл таны толгойд шат гэдэг үг хамгийн сүүлд орж магадгүй. Гэвч эдгээр шатнуудыг хараад таны бодол өөрчлөгдөх болов уу. Эдгээр мушгирсан дугуй болон дөрвөлжин шатнууд нь өөрсдийн гэсэн өвөрмөц загвар өнгөтэйн дээр шатыг зөв өнгөөс авч чадвал гайхалтай фото обьект болж чадна гэдгийг харуулсан байна.
  • Хүний биеийг овжин ашигласан шивээснүүд
    Хүний биеийг овжин ашигласан шивээснүүд
    2014/06/04
    Шивээс хийлгэж буй биеийн хэсгээ ухаалгаар ашиглан хийлгэсэн өвөрмөц зохиомж бүхий шивээснүүд
  • ”Lego” -гоор амилуулсан гудамжны урлаг
    ”Lego” -гоор амилуулсан гудамжны урлаг
    2014/06/03
    Lego тоглоом магадгүй дэлхийн хамгийн алдартай тоглоом байж болох. Түүгээр бүтсэн бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноноос эхлээд компьютерийн видео тоглоом хүртэл бий.

    Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрэл зурагчин Жэфф Фризэн лего тоглоом ашиглан алдарт гудамжны уран бүтээлч Банксигийн уран бүтээлүүдийг дахин амилуулсан байна. Тэрээр энэхүү цувралаа Брикси хэмээн нэрлэсэн бөгөөд гудамжны уран бүтээлчийн зураг дээр өөрийн бага сага санааг нэмж эдгээр зургуудыг даржээ.
  • Хөлтэй хөөртэй өдрийн хөрөг
    Хөлтэй хөөртэй өдрийн хөрөг
    2014/06/01
    Эх үрсийн баярын өдөр хүүхэд багачууд хөл хөөртэй өнгөрөөж байна. Ингээд жаргалтай бяцхан үрсийн зурагнаас үзүүлж байна.
  • Оддын хүүхдүүд
    Оддын хүүхдүүд
    2014/05/31
    Олны танил эрхмүүд гэр бүл хүүхдүүдийн хамт
  • Мэлхийн шидэт ертөнц
    Мэлхийн шидэт ертөнц
    2014/05/30
    Голландаас гаралтай микро гэрэл зургаар мэргэшсэн зурагчин Вил Миеэрийн халуун орны өнгө өнгийн мэлхийнүүдийн гайхалтай зургуудыг хүргэж байна. Дийлэнх хүмүүсийн жихүүцлийг төрүүлдэг эдгээр мэлхийнүүдийн үлгэрийн мэт гайхалтай фотог авсан тэрээр ”Би өөрөө их жижиг биетэй. Миний ажлын өрөө ч их жижиг. Би макро зураг авах үнэхээр дуртай учраас зураг болгондоо багахан ч гэсэн мөрөөдөл шингээхийг хүсдэг. Байгаль болон түүнд орших бяцхан амьтад үргэлж миний сонирхлыг татдаг байсан. Хэрвээ та мэлхийний нүдийг сайн харах юм бол тэд үнэхээр хайр татам байдаг” хэмээн ярьсан байна.
  • Тэсрэх бөмбөгөнд тарьсан цэцэгс
    Тэсрэх бөмбөгөнд тарьсан цэцэгс
    2014/05/29
    Палестинийн оршин суугч эмэгтэй нулимс асгаруулагчийн тэслэгч дотор ургамал тарьжээ. Нийслэл Рамала хотоос холгүй орших Билин тосгонд амьдардаг тэрээр Израел болон Палестинийн нутгийн иргэдийн хоорондын мөргөлдөөний үед ашиглагдаж хаягдсан нулимс асгаруулагч хийн гранатуудыг түүж дотор нь цэцэгт ургамлуудыг суулгасан байна.
  • ”Вивид Сидней” гэрлэн урлагийн фестивал
    ”Вивид Сидней” гэрлэн урлагийн фестивал
    2014/05/27
    Жилд нэг удаа Австралийн Сидней хотноо зохиогддог гэрлэн чимэглэл, гэрлэн шоу болон хөгжмийн наадам ”Вивид Сидней” энэ жил тавдугаар сарын 23 -наас зургадугаар сарын есний хооронд зохиогдож байна. Уг наадмын үеэр Сидней хотын төв тэр чигтээ өнгө өнгийн гэрлэн чимэглэл болон гэрлээр бүтсэн гудамжний урлагуудаар дүүрдэг бөгөөд үнэ төлбөргүй уг наадмыг үзэж сонирхох боломжтой юм байна.
  • Шилээр урласан аварга цэцэгс
    Шилээр урласан аварга цэцэгс
    2014/05/26
    АНУ-ын Сиэтл хотын шилний дархан Жэйсон Гамрат амьд цэцэгсийн томруулсан хувилбарыг шилээр урласан байна. Тэрээр энэхүү бүтээлүүдээ бүтээх болсон шалтгаанаа ”Байгалийн бичил ертөнцийн гоо сайхныг хүмүүст таниулахыг хүссэн. Хүмүүс миний томруулсан загваруудыг хараад бодит бичил ертөнцийн талаар илүү сонирхож тэдгээрийг мэдрэхийг хүсэж тэмүүлэх болов уу хэмээн итгэж байгаа” хэмээн тайлбарласан байна.
  • Хүүхэлдэйн баатруудын аймшигтай төрх
    Хүүхэлдэйн баатруудын аймшигтай төрх
    2014/05/23
    Техник технологийн хөгжлийг даган хурдацтай хөгжиж яваа урлагийн төрлүүдийн нэг бол дижитал урлаг. Алдартай зураач нар хүртэл энэ урлагийг сонирхож гайхалтай бүтээлүүд гаргах болсон.

    Дижитал зураач Дан Лувисе та бидний хамгийн сайн мэдэх хүүхэлдэйн киноны баатруудыг этгээд муухай мангас эсвэл харанхуй ертөнцийн харгис алуурчин болгон өөрчилсөн “Popped Culture” нэртэй цуврал зургуудаа гаргасан байна.
  • “Улаан пальто”-ны эзэд
    “Улаан пальто”-ны эзэд
    2014/05/22
    ”Шүүдэр” продакшны хоёр дахь бүтээл “Улаан пальто” уран сайхны киноны нээлтийн ёслол өчигдөр “Тэнгис” кино театрт боллоо.
  • ”Хамгаалагчид” буюу худалдагчид
    ”Хамгаалагчид” буюу худалдагчид
    2014/05/21
    ”Хамгаалагчид” төсөл бол зурагчин Владимир Антакигийн хамгийн сүүлд хэрэгжүүлж буй цуврал зургийн ажил юм. Түүний төслийн гол зорилго нь дэлхийн улс орнуудын төрөл бүрийн дэлгүүрийн худалдагчдийн зургийг дарах юм. Тэрээр ”Хүмүүс байгаа орчиндоо анхаарал хандуулах нь өдөр ирэх тусам багассаар байгаа. Тэд хэт завгүйгээсээ болж хоорондоо ч удаан харицахаа больсон. Харамсалтай нь иймэрхүү газрууд нэг л мэдэхэд байхгүй болсон байдаг. Тиймээс би эдгээр хамгаалагчдын зургийг авч баримтжуулахыг хүссэн” хэмээн төслийнхөө тухай ярьсан байна.
  • Гэгээн Муза -2014
    Гэгээн Муза -2014
    2014/05/20
    Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг ”Гэгээн Муза -2014” ёслол өчигдөр болсон. Бид энэ удаад Улаан хивсний ёслолын зургуудаас хүргэж байна.
  • Ханойд үймээн үргэлжилсээр байна
    Ханойд үймээн үргэлжилсээр байна
    2014/05/19
    Газар нутгийн маргаанаас үүдэн Вьетнамд Бээжингийн эсрэг хүчтэй эсэргүүцэл, үймээн бослого гараад байгаа. Бээжинг эсэргүүцсэн вьетнамчууд Хятадын үйлдвэр, ажилчид руу халдан дайрч байгаа бөгөөд хариуд нь Хятад Вьетнам дахь иргэдээ татахаар таван хөлөг онгоцоо Ханой руу илгээсэн байна.
  • Сан Диегод гарсан түймэр
    Сан Диегод гарсан түймэр
    2014/05/17
    Калифорниа мужийн Сан Диего хотод хэд хэдэн газар томоохон хэмжээний түймэр өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн гарсан. Нүүлгэн шилжүүлэлт хот даяар өрнөсөн бөгөөд одоо хүртэл зарим газруудад нүүлгэн шилжүүлэлт явагдсаар байгаа юм. Жилийн энэ улиралд Сан Диегод агаарын хуурайшилт маш их байдаг бөгөөд хүчтэй салхины улмаас галыг унтраахад багагүй хүндрэлтэй байгаа юм.
  • “Хаврын гоёл-2014”
    “Хаврын гоёл-2014”
    2014/05/17
    “Хаврын гоёл-2014” наадамд дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн ураа шингээсэн бүтээлүүдээр өрсөлдөж шилдэгүүдээ өчигдөр тодрууллаа. Тус наадам дизайны урлагийг хөгжүүлэхэд түлхэц болох үүднээс зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлийн гала тэмцээнд шилдэгийн шилдэгүүдийн загваруудыг хальснаа буулгалаа. Доорхи зурагнуудаас сонирхоно уу.

    Д.ЦЭГЦ
9 10 11 12 13 14