"Хамгаалагчид" төсөл бол зурагчин Владимир Антакигийн хамгийн сүүлд хэрэгжүүлж буй цуврал зургийн ажил юм. Түүний төслийн гол зорилго нь дэлхийн улс орнуудын төрөл бүрийн дэлгүүрийн худалдагчдийн зургийг дарах юм. Тэрээр "Хүмүүс байгаа орчиндоо анхаарал хандуулах нь өдөр ирэх тусам багассаар байгаа. Тэд хэт завгүйгээсээ болж хоорондоо ч удаан харицахаа больсон. Харамсалтай нь иймэрхүү газрууд нэг л мэдэхэд байхгүй болсон байдаг. Тиймээс би эдгээр хамгаалагчдын зургийг авч баримтжуулахыг хүссэн" хэмээн төслийнхөө тухай ярьсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна