Цэнхэр үст Цэрэнгийн ”Нүцгэн үнэн”
2018/06/25

Монголд анх удаа ганц зургийн дагнасан үзэсгэлэн гаргасан хатагтай Э.Цэрэндолгор дахиад л тэсрэлт, шуугиан тарив. Монголын Урчуудын эвлэлийн хороонд өнгөрсөн баасан гаригт нээгдсэн “Нүцгэн үнэн” нэртэй үзэсгэлэн хоёрхон цаг үргэлжилсэн бөгөөд түүний нууцлаг үзэсгэлэнд нууцлаг зочид цөөнгүй ирсний дотор сүүлийн үед хэвлэл, сошиалын од болоод буй хүү нь ирсэн байлаа. Цэнхэр үст Цэрэнгийн хүү, бэр хоёртойгоо сошиалд "үзэлцсэн" шуугиан ид бужигнаж байхад хүү нь ээждээ цэцэг тэврэн энэ мөч сонин, содон байх нь мэдээж.

Хөвгүүддээ зориулсан захидалтай, нүцгэн хөргийн нэр “Хөвгүүддээ”. 

Уран бүтээлч Э.Цэрэндолгор энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжуулан “Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод төгс хүн гэж байхгүй. Тиймээс бусдыг хүлцэн ойлгож, уучлаж байгаарай" гэсэн үгийг нийгэмд хүргэхийг хүсчээ. 


 

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • яяя
    Арай цэвэрхэн гутал өмсчихгүй дээ ядаж.
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • Zochin
    Muuha8 buzar har avgai.
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • zochin
    za bolj de eh vriin holboo gedeg iim l bh estoi hvv ni yamarch tohioldold eeje buruutgah esgvi shvv hvnii eh gedeg vriinhe tulu l untah noir uuh idehe hasaj bdag shvv
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
Сонин хачин