“Зуун жил шиг намар”
2014/06/05

“Интерном” номын их дэлгүүрт өнөөдөр МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Оюунаагийн “Зуун жил шиг намар” номны нээлтийн ёслол боллоо. Зохиогч энэхүү номондоо хүний амьдрал мөн чанар болоод, нөхөрлөл хайрын тухай бодол эргэцүүллээ түүвэрлэн гаргажээ.

Тэрээр өмнө нь “Хүслийн хөх шувуу” /2002/, “Миний он цаг” /2003/, “Яруусахуй” /2004/, Шүлгэн шувуудын жиргээн /2005/, Навчсын эрхшээл дор /2008/ зэрэг яруу найраг, богино өгүүллэгийн номуудаа хэвлүүлж байсан бөгөөд Пушкин, М.Цветаева нарын шүлгийг орос хэлнээс хөрвүүлэн уншигчдын хүртээл болгож байсан юм.

 

Г.БӨРТЭ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин