Нийслэл маань бямба гариг буюу зургадугаар сарын 7-нд амар амгаланг мэдэрлээ. “Автомашингүй өдөр” албан хүчээр ч гэлээ төмөр хүлгээ гэртээ сойсон хотынхон алхаж, гүйж, дугуй унаж, агаарт нэг өдрийг өнгөрүүллээ. Гудамжинд тийм олон хүүхэд тоглон шулганахыг, гэрээ орхиж тийм олон хүн гадаа нарлахыг хараагүй уджээ. Автомашинаас татгалзсан өдрийг тохиолдуулан бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулсан нь ч нүдээ олж, үндэсний шигшээ багийн тамирчдаас эхлээд албан байгууллагаараа нэгдсэн хүмүүс биеийн тамираар хичээллэв. Жилдээ нэг удаа ингэж автомашинд хөл хорьдог. Харин дуу чимээ, ажил алба, замын түгжрэлээс өдөр ирэх бүр залхаж буй иргэд “Автомашингүй өдөр”-ийг жилд нэг биш нижгээд болгохыг хүсэж байна. Ингээд автомашингүй өдрийг зургаас харна уу.
Сэтгэгдэл (2)