Голландаас гаралтай микро гэрэл зургаар мэргэшсэн зурагчин Вил Миеэрийн халуун орны өнгө өнгийн мэлхийнүүдийн гайхалтай зургуудыг хүргэж байна. Дийлэнх хүмүүсийн жихүүцлийг төрүүлдэг эдгээр мэлхийнүүдийн үлгэрийн мэт гайхалтай фотог авсан тэрээр "Би өөрөө их жижиг биетэй. Миний ажлын өрөө ч их жижиг. Би макро зураг авах үнэхээр дуртай учраас зураг болгондоо багахан ч гэсэн мөрөөдөл шингээхийг хүсдэг. Байгаль болон түүнд орших бяцхан амьтад үргэлж миний сонирхлыг татдаг байсан. Хэрвээ та мэлхийний нүдийг сайн харах юм бол тэд үнэхээр хайр татам байдаг" хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна