• Эрхүүгийн медиа форумд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид оролцож байна

    Эрхүүгийн медиа форумд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид оролцож байна

    Хоёр өдөр үргэлжлэх “Иркутский меридиан” чуулганы төгсгөлд маргааш шилдэг нийтлэл, мэдээ сурвалжлагыг шалгаруулж, “Ярослав Гашека”-ийн нэрэмжит шагналтуудыг тодруулах ажээ.

    Энэхүү чуулганд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид урилгаар оролцон Монгол улс дах Цахим сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, хоёр орны цахим сэтгүүлчид хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцож: Эрхүү хотын Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимээр зочлохоор болсон байна.
  • Хууль бусаар нааж байрлуулсан 8000 гаруй зар, хуудсыг хуулжээ

    Хууль бусаар нааж байрлуулсан 8000 гаруй зар, хуудсыг хуулжээ

    Улаанбаатар хотын зам талбай, гэрэлтүүлгийн шон, бусад нийтийн эзэмшлийн хана, хашаа, хайсан дээр маш их зарлал нааж, орчныг бохирдуулдаг. Энэ нь зам талбай цэвэрлэдэг тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад маш их хүндрэл учруулж байгаа талаар өнөөдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Аригуун хэлэхдээ “Зам талбай дээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлын хажуугаар шон, хана туурган дээр байгаа зарлал наалтуудыг хуулах үйл ажиллагаанд маш их цаг зарцуулж, эргээд хог хаягдал бий болгож, орчныг бохирдуулахад нөлөөлж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж, зар сурталчилгааны холбогдох хуулийн дагуу болон НИТХ-ын 63 дугаар тогтоолын дагуу уг үйл ажиллагаагаа ном журмаар нь явуулахыг уриалж байна.” хэмээлээ.

    Зарлал, сурталчилгааны хуудас наадагтай холбоотойгоор аюч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “НИТХ-ын 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2017 оны эхний 3 сард хууль бусаар хаяг, зарыг гудамж талбайд ил байрлуулсантай холбогдуулан гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 8000 гаруй зар, хуудсыг хурааж ажиллалаа. Тухайн зарыг байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж хариуцлага тооцсон. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид хариуцлагыг чангаруулж, хууль бусаар гулгаа массаж, саун гэх зарыг гудамж талбайд ил байрлуулсан бол шүүхээр баривчлуулах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийг хууль бус ийм төрлийн ажилд оролцохгүй байхыг анхааруулж байна.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Англи хэлний чуулган ирэх сарын 02-нд болно

    Англи хэлний чуулган ирэх сарын 02-нд болно

    Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаас гурав дахь жилдээ Англи хэлний чуулганыг ирэх 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтад дэлхийн TESOL-ын Ерөнхийлөгч асан, АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн доктор, профессор Нэйл Ж. Андэрсон, тус сургуулийн Англи хэл, Хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор Норман В.Эванс, TESOL хөтөлбөрийн захирал, дэд профессор, доктор Майкл Пол, Сургалтын хөтөлбөр боловсруулагч хатагтай Сюзан Гонг болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын дунд сургуулиуд, хэлний сургалтын төвүүд, бизнесийн байгууллагуудын төлөөлөл зэрэг гурван зуу гаруй хүн оролцох юм.
    Чуулганд оролцогчид олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа хэл шинжлэлийн хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй, шилдэг арга барилуудаас суралцахаас гадна ярианы англи хэлээ сайжруулах, дадлага хийх, үгийн сангаа баяжуулах, биеэ дайчлан суралцах арга барилаа дээшлүүлэх, хичээлд суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, суралцагсдын хэрэгцээн дээр тулгуурлан заах талаар мэдлэг, арга зүй олж авах аж.
    Дашрамд дуулгахад, Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага нь арьс өнгө, гарал угсаа, шашин шүтлэг үл харгалзан дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд Монгол улсад худаг, цэвэр ус гаргах, тэргэнцэр хандивлах, дутуу нярайн сэхээн амьдруулах сургалт явуулах, хүмүүсийн бие даасан байдлыг дэмжих, ярианы англи хэл заах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах зэрэг төслүүдийг 1993 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм.
  • “Иргэдээ сонсъё” аяны нэгдсэн хэлэлцүүлэг боллоо

    “Иргэдээ сонсъё” аяны нэгдсэн хэлэлцүүлэг боллоо

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан “Иргэдээ сонсъё” аяныг хоёр сарын хугацаанд явуулж байна. Тус аяны нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн иргэний танхимд боллоо. Нэгдсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож, 9 дүүргийн иргэдийн төлөөлөлд аяны талаарх мэдээллийг хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулж, санал бодлыг нь сонсч байв. Аяны хүрээнд есөн дүүргийн 30 мянга орчим иргэнтэй уулзаж, 3 мянга орчим саналыг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай зарим асуудлыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар оруулж шийдвэрлэн ажиллах аж.
    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Иргэдээс ирсэн санал санаачлагын дагуу газар дээр нь шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлэж, цаг хугацаа болоод хөрөнгө шаардагдсан асуудлуудыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар шийдвэрлэнэ гэсэн байр суурьтайгаар ажиллаж байна. Аяны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд хамт явж иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсон. Өнөөдрийн нэгдсэн хэлэцүүлгээр иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, намар хийсэн ажлуудаа иргэддээ тайлагнах болно. Иргэдээс ирсэн саналын дийлэнхийг ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал эзэлж байна. Өнгөрсөн жилүүдэд шат шатандаа буруу бодлого явуулснаас болж ажлын байргүй болж, ядуурал ихэссэн. Үүнийг засч залруулахыг иргэд хүсч байна. Түүнчлэн өдөр тутамд тулгарч буй зам, цахилгаан, төрийн албаны хүнд суртал гэх мэт асуудлуудыг иргэд хөндөж байна” хэмээлээ.
    Ард түмний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр гаргахдаа иргэдийн дуу хоолойг сонсч, оролцоог нэмэгдүүлж байгаад иргэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн өмнөх хотын удирлагуудын үед бүтээн байгуулалт тун бага байсан. Харин ч хөрөнгө мөнгө, газар гэх мэт зөрчилтэй асуудал олон байсан гэдгийг иргэд хэлж байлаа.
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдээс ирсэн саналуудаас нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт суугдсан хийгдэж байгаа олон ажил бий. Энэ жилийг бид иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Энэ нь дан ганц нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд санал авна гэсэн үг биш. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албаны хариуцлага, ёсзүй, ажилдаа эзэн байх зэргээс эхлүүлээд олон зүйл алдагдсан. Үүнийг бид буцаан сэргээж, засч залруулах тал дээр анхаарлаа хандуулж ажиллаж байна. Түүнчлэн бүх шатанд иргэд юуг хүсч байгаа вэ, түүнийг хэрхэн зөв хийж гүйцэтгэх вэ гэдэг дээр та бүхэнтэй хамтран шийдэх нь энэ жилийн гол онцлог оршиж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд үүссэн эмх замбараагүй байдлыг цэгцлэхэд анхаарлаа хандуулж байна. Хотын хувьд шийдвэрлэх ёстой ажил маш их байна. Бид иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж, байгаа хөрөнгөө үр ашигтай, зөв зүйлд зарцуулж ажиллана. Томоохон дэд бүтцийн ажлуудыг гадны хөрөнгө оруулалт, хөнглөлттэй зээлийн хүрээнд хийх болно” хэмээн хэллээ

  • ЦУОШГ: Энэ долоо хоногт 20 хэм хүртэл дулаарна

    ЦУОШГ: Энэ долоо хоногт 20 хэм хүртэл дулаарна

    Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цаг агаар дулаарна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр Улаанбаатар хотод 10 хэмийн дулаан бол маргааш 13 хэмийн дулаантай байх нь. Харин баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр 20 хэм дулаан байна.



    Гэхдээ өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүхэн байна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

    Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

    Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн ихэнх болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор болон, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • Бугын эвэр түүхийг хориглосон тушаал гаргажээ

    Бугын эвэр түүхийг хориглосон тушаал гаргажээ

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол бугын эвэр түүхийг хориглосон тушаал гаргажээ.

    Тодруулбал түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын яаан эвэр түүхийг хориглосон тушаалыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гаргалаа. Ингэснээр ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадах аж.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025