Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Үүнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм. Тэгвэл маргаашнаас эхлэн шилжилт хөдөлгөөнийг 2 сарын хугацаанд буюу ирэх зургадугаар сарын 27 хүртэл зогсооно. Өнөөдөр ажлын цаг дуустал авч байгаа гэнэ. Гэхдээ ажлын цаг дууссан ч очер дараалал ихтэй байвал та дугаарлаж байгаад шилжилтээ хийлгэх боломжтойг бүртгэлийн газрын ажилтан онцоллоо.

Сэтгэгдэл байхгүй байна