• Дорнодын ”Уулаа” буюу П.Мөнхтөрийн но-той ноцтой баримтуудаас

    Дорнодын ”Уулаа” буюу П.Мөнхтөрийн но-той ноцтой баримтуудаас

    Дорнод аймгийн Чойбалсан хотын Засаг дарга Уулаа хэмээн П.Мөнхтөртэй холбоотой ноцтой баримтууд дэлгэгдэж эхэллээ. Энэ тухай “Дорнодын шударга шүүх хөдөлгөөн” гэх хаягтай иргэн өөрийн фэйсбүүкээрээ нийтэлсэн юм.

  • Алга болсон хүү ломбарданд утсаа тавиад үрж дуусгасан нь шалгалтаар тогтоогджээ

    Алга болсон хүү ломбарданд утсаа тавиад үрж дуусгасан нь шалгалтаар тогтоогджээ

    “Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.

    Дээрх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа юм. Сураггүй алга болсон гэх 14 настай Д нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй тааран, хамт гадуур явж байх үедээ өөрийн гар утсыг “Барьцаалан зээлдүүлэх газар”-т 60.000 төгрөгөөр тавиад мөнгөө үрж дуусгасан нь шалгалтын явцад тогтоогджээ.

    Гэртээ гар утасгүй бол харихгүй гэж шийдээд Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, оройдоо 7-н буудалд байрлах найз Б-ийн гэр, нийтийн байранд хонодог байсан байна. Тухайн хүүхэд нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож байсан асуудал тогтоогдоогүй бөгөөд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийн дагуу олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж эх сурвалж мэдээллээ.
  • “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа

    “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа

    Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа.

    Зөвлөлгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн болон зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлагууд, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цэргийн штаб, Засаг даргын Тамгын газрын хэлтэс алба, тасгийн дарга нар, хороодын Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо. НИТХ-ын дарга, бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах нь бидний эрхэм зорилго. Зорилтынхоо хүрээнд ирэх 4 жилийг “Аз жаргалтай хот” цогцлоохын төлөө эдийн засгийн хямралын сөрөг нөлөөг зөөлрүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалан дээшлүүлэх, орон сууцны бодлогоо шинэчлэх, хотын байгууллага, иргэдийн байршил, суурьшлыг зохицуулах, хотын эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг замаар бодит ажлыг өрнүүлэн ажиллаж байна. Эдгээр эрхэм зорилтыг хэрэгжүүлэх үйлсийн үндэс нь нийгэмд хууль, эрх зүйн засаглалыг тогтвортой төлөвшүүлэх, хуулийн хүрээнд дэг журмыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм. 2017 онд “Аз жаргалтай хот” хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд “Аюулгүй хот” төсөл боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулна. Хотын хөгжил, бие даасан байдал, хөрөнгө санхүүгийн чадамж зэрэг амин чухал асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхийн тулд хотын эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнийг иш үндэс болгон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эдгээрийг дагалдах хуулийн төслийг бий болгож бэлтгээд байна” хэмээн онцлов.

    Сонгинохайрхан дүүргийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх” зөвлөмжийг баталлаа. Түүнчлэн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан ажил, шүүхээр 2016 онд таслан шийдвэрлэгдсэн шүүн таслах ажиллагааны талаарх мэдээлэл, 2015, 2016 оны гэмт хэргийн харьцуулалт, 2017 оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албаныхан танилцууллаа.

    Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд хулгайн гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах, хар тамхи мансууралтай тэмцэх зэрэг 4 дэд зөвлөл ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэн, Цэцэд хандав

    Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэн, Цэцэд хандав

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж иргэн П.Оюунчимэг үзжээ. Тиймээс дээрх хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

    Түүний ирүүлсэн өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Оюутан цагдааг маргааш бүртгэнэ

    Оюутан цагдааг маргааш бүртгэнэ

    Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна. Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр болох нийслэлийн Аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болон энэ сарын 28-нд “Улаанбаатар” чуулгын байранд болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагаар оюутан цагдааг бүртгэх ажээ. Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавина

    Замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавина

    Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУЦЛАГА-2017” аяныг зохион байгуулж байна
  • Д.Оюунхорол: Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна

    Д.Оюунхорол: Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулганТөрийн ордны их танхимд нээлтээ хийлээ. Чуулганд 21 аймгийн 170 гаруй сумаас ирсэн 800 гаруй байгаль хамгаалагчид хүрэлцэн ирж, өөрсдийн өмнө тулгамддаг бэрхшээл хийгээд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтуудынхаа талаар төрийн өндөрлөгүүддээ хүргэж байна
  • Мал төллөлт хэвийн явагдаж байна

    Мал төллөлт хэвийн явагдаж байна

    2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтний улмаас 17 аймгийн 147 сум  хүндэвтэр өвөлжсөн
  • Зүрхээр нааддаг зүггүй эхнэр

    Зүрхээр нааддаг зүггүй эхнэр

    Айлын гэргий болохоосоо өмнө “аальгүй” мэдрэмж авах хэрэгтэй. Ё.Зулгэрэл Мээдээгийн “Me Amore” дууны клипэнд энгэрээ сул тавин энхрийхэн дүр бүтээсэн бүсгүй. Тэгээд сураг алдарсан. Хожим модель О.Мөнхдалайн гэргий болж гурван хүүхэд төрүүлсэн нь олонд ил болсон юм
  • Багш стиль баараггүй зохиж байна!

    Багш стиль баараггүй зохиж байна!

    Нээрээ ч залуу жүжигчин бүсгүй “Давхар цохилт” кинон дээр дунд сургуулийнхан дагуулж явдаг багшийн дүрд тоглосон шүү. “Энэ орон дээр Богд Дондогдулам хатантайгаа юу хийдэг байсан гэхлээр ...” гэж ирээд л донжтой секси багш
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025