Махны өргөтгөсөн худалдаа болж байна

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл  нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна. Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд   нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж    байна. Үүнд:

  Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах

  Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол

   Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв

   Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.

Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр

Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв

Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст

Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4000 төгрөг байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025