• Төрийн өмчийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдах уу?

    Төрийн өмчийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдах уу?

    түүний оронд өнгөрсөн гуравдугаар сараас захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилсон байна. МУИС-ийн захирлыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн их сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулалт явуулж томилдог журамтай.

    Өмнө нь ч ийм жишгээр шийдвэрлэж ирсэн. Гэтэл төрийн өмчийн байгууллагуудад баримталдаг ил тод, шударга шалгаруулалтын зарчмыг мөрдөхгүй МУИС үүрэг гүйцэтгэгч захирлыг ажиллуулаад дараагийн хичээлийн жилийг үзэх гэж байна. МУИС дээр энэ журам хэзээ хэрэгжих вэ?
  • Энэ жил Даншиг наадам хийхгүй

    Энэ жил Даншиг наадам хийхгүй

    Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллахаар шийдвэрлэв. Мөн малаа вакцинд хамруулаагүй иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр боллоо.

    Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд “Иргэд эрхээ эдлэх болохоороо эдэлдэг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Олон нийт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, мал, амьтны өвчин тарааж, нөхөн төлбөр нэхдэг байж болохгүй. Тиймээс үүргээ биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайн хэсэгт хүрч ажиллаж чадаагүй мал эмнэлгийнхний эрхийг түдгэлзүүлж өөр эмнэлэгт хариуцуул. Хяналт тавьж чадаагүй мэргэжлийн хяналтын газрын байцагчид хариуцлага тооцож, эргээд надад мэдэгдэх хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов. Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, цаг агаар таагүй ган гачиг, хуурайшилттай нөхцөл байдлыг харгалзан нийслэлийн Онцгой комиссоос энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг хийхгүй байх шийдвэр гаргалаа.

    Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд холбогдох газрын удирдлагуудад зарим үүрэг даалгаврыг өглөө.

    Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярт мал, амьтны гоц халдварт өвчин гарсан голомтод өдөр тутам хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх албадын хоорондын харилцан уялдааг ханган ажиллах, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах болон голомтод үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүний аюулгүй ажил, хөдөлмөр хамгааллыг чанд сахин ажиллахыг,

    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд голомтын бүсэд ажиллаж байгаа хяналтын цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, дэмжлэг үзүүлж, тусгай зориулалтын хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, өвчин гарсан голомтын бүсэд нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,

    Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдод голомтын болон хорио цээрийн бүсэд ажиллах алба хаагчдыг томилгоожуулах, голомтын бүсэд мал амьтан оруулж, гаргахгүй байх, шүлхий өвчин анх гарсан шалтгаан, нөхцөлийг холбогдох байгуулагатай хамтран олж холбогдох эзэнд нь хуулийн хариуцлага хүлээлгэж ажиллахыг,

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд Голомтын болон хорио цээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өвчилсөн мал, амьтныг устгах болон ариутгах үйл ажиллагааны стандартыг мөрдүүлж дүгнэлт гаргах, мал, амьтныг дархлаажуулах вакциныг тээвэрлэх, баталгаат хугацаа болон хадгалалтын горим, вакцинжуулалтын үйл ажиллагаа, ариутгал халдаргүйжүүлэлт хийх байршил, тунгийн хэмжээ найрлагад хяналт тавьж дүгнэлт гаргах үүргийг тус тус үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 16 түймрийг бүрэн унтраагаад байна

    16 түймрийг бүрэн унтраагаад байна

    2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал сумын 2, Эрдэнэ сумын 1 нийт 4 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Өнөөдрийн байдлаар асаж байгаа болон цурманд оруулсан түймрүүдийг бүрэн хяналтанд авсан болов ч цаг агаарын хэт халалт, салхины эрч эрс нэмэгдэх зэргээс шалтгаалан түймрийн голомт хүндэрч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бие бүрэлдэхүүнийг сэлгэн байршуулан ажиллуулж байна.

    Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжийн даваа”-д гарсан түймрийг бүрэн унтрааж, 20 алба хаагчийг тус сумын Баянцагаан багийн “Харанхуйн Ам”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар сэлгэн байршуулж ажиллуулснаар 2017.07.23-ны өдрийн 11:30 минутанд бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн.

    Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын “Цацралтын Ам”-д гарсан түймрийг 2017.07.21-ний өдрийн 22:20 минутанд бүрэн унтрааж, Зэвсэгт хүчний 326-р ангийн 51 алба хаагчийг, 3 автомашинтай, орон нутгийн 17 иргэнийг 1 автомашинтай 2 хоног түймрийн цурмыг мануулж, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын байгууллагын 45 албан хаагчийг, 5 автомашинтайгаар Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хөх чулуут”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар шилжүүлэн татаж ажиллууснаар 2017.07.23-ны өдрийн 23:50 минутанд бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өглөө.

    Ингэснээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4, Хүдэр суманд 2, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 16 түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулгах арга хэмжээг аваад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно

    Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно

    Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

    Тодруулбал, 25-26-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
  • Түүхэн амжилтын эзэн өнөөдөр эх орондоо ирнэ

    Түүхэн амжилтын эзэн өнөөдөр эх орондоо ирнэ

    Мэргэжлийн сумогийн дээд зиндааны 13 дахь өдрийн барилдаанууд өчигдөр болж өндөрлөлөө.

    Их аварга Хакухо М.Даваажаргал 12 өдрийн дараа 1047 даваа авч Кайогийн амжилттай тэнцээд байсан бол өчигдөр өрсөлдөгчөө ошитаоши мэхээр ялснаар бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумоч болсон.

    Тэгвэл түүхэн амжилтын эзэн Хакухо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирнэ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 19:30 минутад буух аж.
  • УБ палас, Х хороолол орчмоор халуун ус хязгаарлана

    УБ палас, Х хороолол орчмоор халуун ус хязгаарлана

    лаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах аж.

    VII сарын 24-28-нд

    УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим

    VII сарын 31-ээс VIII сарын 4-нд

    Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯ, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчимын хэрэглэгчдиийн халуун усыг түр хязгаарлана.
  • Үнэг одтой, хар хулгана өдөр

    Үнэг одтой, хар хулгана өдөр

    Аргын тооллын 7 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 1, Үнэг одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025