Жолооч та зөрчлийн оноогоо шалгасан уу

ЖОЛООЧ ТА ЗӨРЧЛИЙН ОНООГОО ШАЛГАСАН УУ ❓ ❓ ❓
http://service.police.gov.mn/checkDriver хаягаар орж шалгана уу

Монгол улсад тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой  “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримталж байна.
2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зөрчил гаргасан 138688 жолоочийн оноо хасагдаж,  1046 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн, 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэлээ.
Мөн “Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогджээ. 
ИХ ХОТЫН СОЁЛТОЙ ЖОЛООЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦООРОЙ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025