• “Маркетеруудын өдөр” арга хэмжээ зохион байгуулнa

    “Маркетеруудын өдөр” арга хэмжээ зохион байгуулнa

    “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” /МҮМХ/ нь төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
    маркетеруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих,
    Монгол Улсаа сурталчлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг, бизнесийн 300 гаруй байгууллагын 2100 гаруй маркетеруудыг эгнээндээ нэгтгэсэн
    томоохон холбоо юм.
  • “Улаанбаатрын үдэш” дууны хоёрдугаар ангийг “S4” хамтлаг дуулжээ

    “Улаанбаатрын үдэш” дууны хоёрдугаар ангийг “S4” хамтлаг дуулжээ

    Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж хэмээх эрхэм Улаанбаатарчуудад төдийгүй Монголчуудад зориулан нэгэн гайхамшигтай дуу зохиосон нь өнөөдрийн та
    бидний бараг хүн бүхний мэдэх “Улаанбаатрын үдэш” хэмээх дуу билээ. Хоёр зуун дамжин хүн бүрийн зүрх сэтгэлд эгшиглэсэн энэхүү бүтээлийг зөвхөн Монголчууд төдийгүй БНХАУ, ОХУ гээд гадаад дотоодгүй шимтэн сонсч шүтэн биширдэг. Тэгвэл энэхүү дууны хоёрдугаар анги гэж хэлж болохоор нэгэн
    сайхан бүтээл саяхан төрсөн нь Монголын төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ны хит парадуудыг тэргүүлж эхэлжээ. Энэ бол Хөгжмийн зохиолч, продюссер
    Ашидын аялгуу, дууны яруу найрагч С.Энхтайваны шүлэг “S4” хамтлагийн шинэхэн уран бүтээл “Улаанбаатрын өглөө” хэмээх дуу юм.
  • “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян Хан-Уул дүүрэгт эхэллээ

    “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян Хан-Уул дүүрэгт эхэллээ

    “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян Хан-Уул дүүрэгт эхэллээ
    2017 оны 10 дугаар сарын 04 өдөр Засаг даргын А/334 захирамжаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой сарын аяны нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадна талбайд боллоо.
    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэг дэх Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
    “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян нь 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд 33 арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

    Үүнд:
    • Аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчиндоо гэрэлтүүлэг, камержуулалт хийх
    • Цагдаагийн алба хаагчдын “Нэгдсэн эргүүл” арга хэмжээ
    • “Урамшуулалт эргүүл” тусгай арга хэмжээ
    • Аж ахуйн нэгж байгууллагуудаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туг аялуулах
    • Урьдчилан сэргийлэх “Нээлттэй хаалганы өдөр”
    • Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах
    • Их, Дээд, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад урьдчилан сэргийлэх, үүрэг, хариуцлагын чиглэлээр сургалтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа зохион явагдана.
    “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе хэмээн зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа.

  • Ц.Алдармаа юу, оюутан охин уу?

    Ц.Алдармаа юу, оюутан охин уу?

    Сингл найзуудтайгаа салхи татуулан өнгөрсөнөө мартан явах Ц.Алдармааг энгийн хувцастай явахыг харсан хүн тун цөөхөн биз. Эгээтэй л оюутан охин шиг л харагдах түүний царай..
  • Зорилтот бүлгийн 75 иргэнийг даатгалд хамруулж, эрүүл мэндийн тусламж авах боломжийг бүрдүүллээ

    Зорилтот бүлгийн 75 иргэнийг даатгалд хамруулж, эрүүл мэндийн тусламж авах боломжийг бүрдүүллээ

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд иргэд даатгуулагчид руугаа чиглэсэн олон арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаггүй боловч шимтгэл төлөх төлбөрийн чадамжгүй, зорилтот бүлгийн 75 иргэний өмнөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг удаа хариуцан төлөх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

    Өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс зорилтот бүлгийн гурван иргэний эрүүл мэндийн даатгалын нэг жилийн төлбөр болох 172 800 төгрөг/хүн тус бүр 57 600 төг/-ийг даатгуулагчийн өмнөөс төлж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг нь гардуулан өглөө.



    БГД-ийн 23-р хорооны иргэн Ч.Отгончанрав:

    Би төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцан төлөх иргэдийн жагсаалтад багтдаггүй, гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрөө ажил хөдөлмөр эрхэлж чадахгүйгээсээ болоод 2013 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа төлж чадахгүй тасарчихаад байсан юм. Эрүүл мэндийн даатгалгүй болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, биеэ эмчлүүлж чадахгүй маш хүндрэлтэй байсан. Нийгмийн даатгалын байгууллага 75 жилийн ойнхоо хүрээнд ийм сайхан ажил хэрэгжүүлж байгаад талархаж байна. Цаашдаа эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлнө гэдгээ хэлмээр байна.

    БГД-ийн 21-р хорооны иргэн Д.Одгэрэл:

    Эрүүл мэндийн даатгал төлөөгүй гээд хөнгөлттэй үнээр эм, тариагаа авч чаддаггүй, эмнэлэгт ч үзүүлж чаддаггүй байлаа шүү дээ. Энэ ажлын буянаар шууд л эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эхэллээ. Өглөө бид эрүүл мэндийн төв дээрээ дэлгэрэнгүй шинжилгээ өгөөд ирсэн. Харин одоо нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчтэйгээ хамт нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явах гэж байна. Ард иргэдийнхээ нийгмийн болон эрүүл мэндийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж, тусалдаг та бүхний ажилд амжилт хүсье.

    Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тухайд дүүргийнхээ эрүүл мэндийн төвтэй хамтран дээрх иргэдийг нэг удаагийн дэлгэрэнгүй шинжилгээнд хамруулж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулсан юм.

    Энэхүү арга хэмжээ 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус үйл ажиллагааны үр дүнд 75 иргэн цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, эрүүл мэндийн даатгалын үр шимийг ойлгож, шимтгэлээ тасралтгүй төлөх ажлын эхлэл болно гэж үзэж байгаа юм.
  • ”Төрийн банк”-ны ажилтнууд ”Өнөр бүл”-ийн хүүхдүүдэд тусаллаа

    ”Төрийн банк”-ны ажилтнууд ”Өнөр бүл”-ийн хүүхдүүдэд тусаллаа

    Төрийн банк “Үлгэрлэн манлайлах зарчим”-ыг баримталж, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй ажиллах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх санаачлагаа төрөл бүрээр хэрэгжүүлдэг билээ. “ТоС хөтөлбөр”-ийн үндсэн уриа буюу “ЗӨВ ХӨГЖЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриан дор Төрийн банкны нийт ажилтнуудын дунд Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудад ном бэлэглэх аяныг өрнүүлж, цугларсан ном сурах бичиг, хичээлийн хэрэгслийг гардуулан өглөө.

    2015 онд Төрийн банкны ах эгч нараас нь 250 ширхэг ном, сурах бичгийг тус төвийн хүүхэд багачуудад чин сэтгэлийн бэлэг болгон гардуулан өгч байсан бол энэ удаа 500 гаруй ном, сурах бичиг бэлэглэж “Өнөр бүл” төвийн номын санг улам өргөжүүлэв.

    Асрамжийн төвийн хүүхдүүд ном унших дуртай, тэр дундаа комик болон ардын уран зохиолын ном шимтэн уншдаг аж. Иймээс тус төвд бага насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн комик болон уран зохиолын, үлгэрийн ном, сурах бичиг бэлэглэж оюуны хөрөнгө оруулалт оруулсан юм.

    Түүнчлэн эрүүл энхийг бэлгэддэг, агаар сайн цэвэршүүлдэг Мөнхрөө цэцгийг тус төвийн анги танхимын тохижилтонд зориулан бэлэглэж, Төрийн банкны ах эгч нар нь “Өнөр бүл” төвийн хүүхдүүд багачууддаа эрүүл энх, оюунлаг Монгол иргэн болох ерөөлийг өргөлөө.
  • Э.Одгэрэлийн залгамж халаа

    Э.Одгэрэлийн залгамж халаа

    Загварын загалмайлсан эх гэгддэг Э.Одгэрэл аль хэдийнэ байр сууриа тавьж өгөх цаг болсон бололтой. Гоо үзэсгэлэн, гадаад төрх, хувцаслалт гээд бүхий л талаараа Э.Одгэрэлийг хол хаях мисс Ч.Содгэрэл сүүлийн үед томоохон хэвлэлийн хуудаснаа залрах боллоо.
  • Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд хүрэхэд бэлэн болжээ

    Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд хүрэхэд бэлэн болжээ

    Монголын ард түмний сэтгэлд хоногшсон 60,70-аад оны эстрадын дууг тайзнаа дахин амьдруулж яваа дуучдын нэг МУГЖ, Ж.Уранчимэг, П.Хатанбаатар нар юм. Эх үрсийн элбэрэл, Ханийн дуу, Оюутны намар, Орчлон дэлхийд бид жаргалтай, Нарлаг хорвоо зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуучид маань хамтарсан уран бүтээлээ монгол орноо нар зөв тойрон хүргэж үзэгчдээс ахин дахин ирэх урилгатай буцдаг уран бүтээлчид.

    Гэр бүлийн хос дуучид маань энэ удаа эстрадын урлагт хүч түрэн орж ирсэн залуу дуучин Ш.Хүрэлбаатартай хамтран уран бүтээл хийх болсон байна. Ш.Хүрэлбаатарыг Миний дурласан бүсгүй дуугаар нь үзэгчид андахгүй бөгөөд гурван дуучин маань тун удахгүй хамтарсан аялан тоглолтоо Сэлэнгэчүүддээ хүргэх гэж байна.

    МУГЖ, Монголын эстрадын нэрт дуучин Ж.Уранчимэг “Оюутны намраа мартахгүй”, СТА П.Хатанбаатар “Уйдах завгүй залуу нас”, дуучин Ш.Хүрэлбаатар “Миний дурласан бүсгүй” тоглолтын хит дуунууд болон монголын эстрадын үе үеийн шилдэг дуунаас бүрдсэн энэхүү аялан тоглолт Сэлэнгэ аймагт 10 сарын 21-нээс эхлэн хүрэх гэж байна.

    Нэгэн үдшийг хамтдаа дуулж 60, 70-аад оны эстрадын дуугаар амьсгалж, тэр үеийн дурсамжаа эргэн хөглөхийг хүссэн хэн бүхнийг энэхүү тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолт:

    10 сарын 21-нд Дулаан-Хан

    10 сарын 22-нд Алтанбулаг

    10 сарын 23-нд Шаамар

    10 сарын 24-нд Зүүнбүрэн

    10 сарын 25-нд Цагаан-нуур

    10 сарын 26-нд Түшиг

    10 сарын 27-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Сэлэнгийн долгио чуулгад

    10 сарын 28-нд Хүдэр

    10 сарын 29-нд Бугант

    10 сарын 30-нд Хөтөл

    10 сарын 31-нд Орхон

    11 сарын 1-нд Сант
    11 сарын 2-нд Баруунбүрэн

    11 сарын 3-нд Орхонтуул сумын соёлын төвд 19 цагаас тоглоно. Лавлах утас 99508443: 88778203

    Зохион байгуулагч: ХВ продакшн

  • Дуучин Б.Болд 6 хүүхэдтэй айлыг байртай болгоно

    Дуучин Б.Болд 6 хүүхэдтэй айлыг байртай болгоно

    Монголын нийтийн дууны ертөнцөд ноёлох байр суурьтай ”B sound” продакшны үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой энд онд тохиож байгаа юм. Сүүлийн үеийн хамаг л өнгөтэй өөдтэй тоглолтуудыг зохион байгуулах болсон тус продакшны захирал Б.Болд ойгоо тун ч нүсэр, өргөн цар хүрээтэй хийхдээ зүгээр нэг шоу тоглолтоор үзэгчдэд бэлэг бариад өнгөрөхийг хүсэхгүй байгаа бололтой. Энэ 10 сарын 12-нд Монгол Бөхийн өргөөнд болох тоглолтынхоо их ажлын хажуугаар буяны үйлсэд ч гар бие оролцож эхэллээ. Тэрээр UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгтэй хамтарч 6 хүүхэдтэй өрхийн тэргүүн 32 настай Ж.Саруултольд буяны гараа сунгасан сайхан мэдээ байна. Цэл залуугаараа өнөр бүлийн тэргүүн болсон Ж.Саруултоль амьдралынхаа төлөө ёстой өдөр шөнөгүй ажилладаг орчин цагт бол ховордсон залуусын нэг. Тэрээр “Теди” төвд утас засварын газар ажиллуулдаг бөгөөд энэ нь зөвхөн өдөр тутмын амьжиргааг л залгуулдаг аж. Өөрийн гэсэн орон байргүй түрээсийн байранд амьдрах бөгөөд хүүхдүүд нь амьдралдаа бараг шинэ хувцас өмсөж үзээгүй өөрөөр хэлбэл энэ нийгмийн эгэл нэг өнөр бүлийн дундаж жишгээр амьдардаг байна. Сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж, хүсч мөрөөдөж шантаршгүй зүтгэж яваа энэ гэр бүлийг орон байртай болгох “Хөөрхөн итгэл” хандивын аянг “B sound” продакшн, залуу дуучин Б.Болд санаачлан эхлүүлээд байна. Тэрээр тус гэр бүлд 1 сая төгрөг, хүүхдүүдэд нь шинэ хувцас, мөрөөдлийнх нь тоглоомыг өгч хандивын аянг эхлүүллээ.
    Монголын нэг өнөр өтгөн залуухан гэр бүл өөрийн гэсэн байртай болохын сайхан ерөөл өргөе.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025