Өвлийн олимп үзэх боломжийг Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци олгоно
”Пёнчан-2018” өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд БНСУ-д болно. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдөр буюу хагассайны өдөр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал, жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон “Нью жуулчин турс” компани “Пёнчан-2018” олимпод зориулсан аяллын бүтээгдэхүүний танилцуулга хийлээ.