Дуучин Б.Болд 6 хүүхэдтэй айлыг байртай болгоно

Монголын нийтийн дууны ертөнцөд ноёлох байр суурьтай "B sound” продакшны үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой энд онд тохиож байгаа юм. Сүүлийн үеийн хамаг л өнгөтэй өөдтэй тоглолтуудыг зохион байгуулах болсон тус продакшны захирал Б.Болд ойгоо тун ч нүсэр, өргөн цар хүрээтэй хийхдээ зүгээр нэг шоу тоглолтоор үзэгчдэд бэлэг бариад өнгөрөхийг хүсэхгүй байгаа бололтой. Энэ 10 сарын 12-нд Монгол Бөхийн өргөөнд болох тоглолтынхоо их ажлын хажуугаар буяны үйлсэд ч гар бие оролцож эхэллээ. Тэрээр UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгтэй хамтарч 6 хүүхэдтэй өрхийн тэргүүн 32 настай Ж.Саруултольд буяны гараа сунгасан сайхан мэдээ байна. Цэл залуугаараа өнөр бүлийн тэргүүн болсон Ж.Саруултоль амьдралынхаа төлөө ёстой өдөр шөнөгүй ажилладаг орчин цагт бол ховордсон залуусын нэг. Тэрээр “Теди” төвд утас засварын газар ажиллуулдаг бөгөөд энэ нь зөвхөн өдөр тутмын амьжиргааг л залгуулдаг аж. Өөрийн гэсэн орон байргүй түрээсийн байранд амьдрах бөгөөд хүүхдүүд нь амьдралдаа бараг шинэ хувцас өмсөж үзээгүй өөрөөр хэлбэл энэ нийгмийн эгэл нэг өнөр бүлийн дундаж жишгээр амьдардаг байна. Сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж, хүсч мөрөөдөж шантаршгүй зүтгэж яваа энэ гэр бүлийг орон байртай болгох “Хөөрхөн итгэл” хандивын аянг “B sound продакшн, залуу дуучин Б.Болд санаачлан эхлүүлээд байна. Тэрээр тус гэр бүлд 1 сая төгрөг, хүүхдүүдэд нь шинэ хувцас, мөрөөдлийнх нь тоглоомыг өгч хандивын аянг эхлүүллээ.

Монголын нэг өнөр өтгөн залуухан гэр бүл өөрийн гэсэн байртай болохын сайхан ерөөл өргөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    kamerton bold sanaa avaach
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025