“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян Хан-Уул дүүрэгт эхэллээ

2017 оны 10 дугаар сарын 04 өдөр  Засаг даргын А/334 захирамжаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой сарын аяны  нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадна талбайд боллоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэг дэх Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян нь 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд 33 арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчиндоо гэрэлтүүлэг, камержуулалт хийх
  • Цагдаагийн алба хаагчдын “Нэгдсэн эргүүл” арга хэмжээ
  • Урамшуулалт эргүүл” тусгай арга хэмжээ
  • Аж ахуйн нэгж байгууллагуудаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туг аялуулах
  • Урьдчилан сэргийлэх “Нээлттэй хаалганы өдөр”
  •  Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах
  • Их, Дээд, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад урьдчилан сэргийлэх, үүрэг, хариуцлагын чиглэлээр сургалтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа зохион явагдана.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе хэмээн зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025